ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын хүн амын нас баралтын голлох шалтгаан болсон хавдар, цусны даралт ихсэх өвчнийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор ХААН Банк эрүүл мэндийн салбарт хоёр томоохон аяныг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, сүүлийн 15 жилийн хугацаанд нийтдээ 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

Энэ жилийн хувьд “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз (МҮОНРТ)-тэй хамтран Дорноговь, Архангай аймагт өнгөрсөн хавар хэрэгжүүлж, орон нутгийн иргэдэд эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо, мэдээлэл зөвлөгөө өгч, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл түгээсэн юм.

Тэгвэл “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг Улсын III төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, МҮОНРТ-тэй хамтран 2025 оны 6-р сарын 29-нөөс Орхон аймагт, 7-р сарын сүүлээр Булган аймаг болон Сэлэнгэ аймгийн Мандал суманд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Цусны даралт ихсэлтийн өвчлөлийн эрсдэл өндөртэйд тооцогддог эдгээр аймагт аяны багийн эмч нар ажиллахдаа иргэдэд үзлэг оношилгоо хийхээс гадна, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл түгээх юм.

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд өнгөрсөн 8 жилийн хугацаанд аяны баг Монгол Улсын 21 аймгийг бүрэн тойрч, 1140 эмч мэргэжилтнийг чадавхжуулан 60,800 гаруй иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулсан байна.

ХААН Банк тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк санг 2007 онд байгуулснаас хойш нийгмийн бүхий л салбарт нийт 523 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, 16.2 тэрбум төгрөгийн санхүүжилт үзүүлээд буй.

Хорт хавдар, цусны даралт ихсэлт зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга бол эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах явдал юм. Иймд та бүхнийг дараа дараагийн аянуудад идэвхтэй оролцож, үзлэг, оношилгоонд хамрагдан, өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрүүл амьдралд хөтлөхийг ХААН Банк уриалж байна.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.53] 2025-06-13 15:06:41

jild joohon l mungu bnhde


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000