"Hyperliquid"-ийн өдрийн арилжаа 10.5 тэрбум ам.долларт хүрчээ

Крипто деривативын салбарт "Hyperliquid" нэртэй децентрализжсан бирж (DEX) богино хугацаанд томоохон өсөлт үзүүлж, зах зээлд эзлэх хувиа эрс нэмэгдүүлжээ. 2024 оны зургадугаар сараас хойш "Hyperliquid" нь нийт DEX дээр арилжаалагдаж буй тогтмол хугацаагүй фьючерсийн 70-90 хувийг дангаараа бүрдүүлж, өдрийн арилжаа нь $10.5 тэрбум давжээ.
Энэ өсөлт нь төвлөрсөн биржүүд (CEX) болох Binance, Bybit зэрэг өрсөлдөгчдийг шинэ шийдэл гаргахад хүргэж байгаа аж. Тухайлбал:
Bybit - "Byreal" нэртэй гибрид платформ зарласан бөгөөд энэ нь Solana блокчэйн дээр суурилж, төвлөрсөн болон децентрализжсан арилжааны давуу талуудыг хослуулах аж. Албан ёсны туршилт зургадугаар сарын 30-нд эхэлж, 2025 оны гуравдугаар улиралд нээлтээ хийх төлөвтэй байна.
Binance - "AsterDEX" нэртэй шинэ DEX платформ гаргахаа мэдэгдсэн байна. Энэ нь томоохон арилжаачдад зориулсан далд (dark pool) захиалгын системтэй байх аж.
Эдгээр нь "Hyperliquid"-ийн технологийн шийдэл, зах зээл дэх нөлөө өсөж буйг харуулж байгаа бөгөөд төвлөрсөн томоохон биржүүд DEX-ийн хөгжлийн хандлагыг дагаж, оновчтой шинэчлэл хийхийг зорьж буй юм байна.
Эх сурвалж: RBC
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл