Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хэт халалт үргэлжилнэ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хэт халалт үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ
-Наранд аль болох бага яв.
-Нарны халхавч, нүдний шил, малгай тогтмол хэрэглээрэй.
-Гар, хөл, хүзүүгээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно.
-Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юм уу нойтон алчуур, малгай хэрэглэхийг зөвлөе.
-Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд байлгаж, мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлж өгөөрэй.
-Шингэнийг аль болох ойр, ойрхон ууж байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл