УИХ-ын хаврын чуулганыг ирэх лхагва гаригт хаана

Aдмин / Нүүр

Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын ээлжит чуулган хамгийн багадаа 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Энэ удаагийн хаврын чуулган энэхүү болзлоо хангажээ. Чуулганыг энэ сарын 9-нд буюу ирэх лхагва гаригт завсарлуулахаар төлөвлөсөн байна.

Өнөөдөр (2025.07.07) зургаан байнгын хороо хуралдана. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар

-Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээний төсөл /Засгийн газар 2025.07.02-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./

-“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүн 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 9 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

-Бусад гэсэн асуудлууд хэлэлцэхээр төлөвлөжээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар

-Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-“Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-Монголбанкны бүтцийн талаар Монголбанкны мэдээллийг сонсох

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Монголбанкны бүтцийн өөрчлөлтийн талаар авах арга хэмжээний тухай/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/

-Эдийн засагт тулгамдаж буй асуудлууд болон холбогдох байгууллагуудын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн мэдээллийг сонсох

-Хадгаламжийн даатгалын корпорацын өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагааны талаар болон хадгаламжийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн талаар Монголбанкны мэдээллийг сонсох

-Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэх товтой байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000