ЦАГ АГААР: Улаанбаатарт 29 градус дулаан байна

Aдмин / Нүүр

2025 оны долдугаар сарын 20-ны 16.00-22.00 цаг хүртэлх
Улаанбаатар хотын 6 цагийн урьдчилсан цаг агаарын мэдээ

Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Агаарын температур 17 цагт +29 градус, 20 цагт +27 градус дулаан байна.

15.00 цагт Улаанбаатарт: +29 градус дулаан, харьцангуй чийгшил 19 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

2025 оны долдугаар сарын 22-ноос 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +28...+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +34...+39 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000