Наадам дамнасан явдлуудаас харахад намар эдийн засаг хүйтэрч, улс төр халуурахаар байна

Төр засаг шийдвэр гаргаад наадмаар нийтээр нь олон хоног амраалаа. Наадмын дараа намар гэдэг. Улигт бус үнэн үг. Уул нь намрын ажил өвлийн бэлтгэл гээд санаа зовж, завгүй байдаг цаг. Найр наадмууд дуусаагүй үргэлжилж байна. Гэхдээ энэ зуурт улс төр бол амарсангүй. Үйл явдал ихээхэн арвинтай өрнөж өнжлөө.
Наадам хүртэл улс төрийн паянтай болов. Нээлт дээр нь тооноор хийсэн дугуйтай тэргэнд хүн хөллөж гаргасан нь олны шүүмжлэлийг дагуулав. Уулаасаа энэ бол монгол сэтгэлгээ биш бөгөөд үгүйрэн хоосрохын бэлгэдэл гэдгийг уншиж судалдаг, ухаантай хүмүүс хэлэв. Найруулагч Н.Наранбаатар: Тархиндаа зажил гээд буруутав. Тэгснээ Соёлын сайд Ч.Ундрам руу заав. Ч.Ундрам сайд: Би биш гэв. Харин энэ тухайд: Н.Наранбаатарын үй зайгүй найз МАН-ын генсек тийм санаа өгсөн гэх яриа гарав. Нохой сүүлээ, сүүл хонгорцогоо гэдэг дээ…
Наадам яахав, ингэсхийгээд өнгөрлөө. Харин улс төр, эдийн засгийн хувьд онцгой анхаармаар явдлууд болсон шиг байна. Улс төрийнхний дундах олон яриа наадмын асрууд дамжаад хэлэлцэгдлээ.
Нэгт: Байгуулагдаад сар гаруй болж байгаа Засгийн газар эдийн засгийн арга хэмжээнүүд дээр олигтой хөдөлсөнгүй. Хүн бол манай Засгийн газрын мега төсөл гээд л байна. Эдийн засгийн баталгаагүй, улс төрийн эрх чөлөөгүй байхад яаж мега төсөл болох вэ дээ. Засаг авангуут: Монгол Улс баларсан байна гэсэн пропаганда хийгээд байсан нь ёсоор болж байх шиг…
Одоо морин дэл дээр хийсэж буй сэтгэл зүйгээсээ гарч бодит хөрсөн дээр бууж ажлаа хийвэл яасан юм бэ. Намар Засгийн газрын 100 хоног нь тохионо. Шинээр байгуулагдсан Засгийн газрын чансааг эхний 100 хоногоос нь хардаг олон улсын жишигтэй. Яасан, юу хийсэн гэх гэж байна вэ. Аль төсөл хөдөлсөн, ямар шийдэл гарсан гэх вэ. Шинэ сайд нар сайтар баярлаж наадаад л яваа харагдана. Гэтэл зуны сар 6 биш. Шийдлээ хүлээж байсан олон ажил УИХ дээр олигтой явсангүй. Галаас нь айж халгаж суусаар байгаад чуулганыг хаалгачихлаа. Одоо ээлжит бус чуулган зарлах уу. Онтрег яах вэ. Эсвэл гүний уурхай зогсох уу. Алт 3 аян яах вэ. Хэлбэр төдий л шийдэгдсэн боллоо. Засгийн газар дээрээ ч энэ асуудлаар зөрчилтэй байна. Эрдэс баялгийн сайд нь: Хил орчим хийгээд тусгай хамгаалалттай газар дахь алтны үндсэн ордуудыг ашиглана гэсэн бол Ерөнхий сайд нь: УИХ-ын хаврын чуулганаар Алт-3 аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Үүнээс улбаалж, олон нийтийн сүлжээнд: Ноён уулыг ухахаар болжээ гэсэн утга, агуулгатай худал ташаа мэдээлэл хөвөрч буйд харамсаж байна. Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутагт уул уурхайн олборлолт явуулах ямар ч бодлого баримтлахгүй. Харин тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг тэлэх, хамгаалалтыг нь чангатгах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллах болно. Дахин хэлье, Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутагт гар хүргэхгүй, Ноён уулаа ухахгүй гэж мэдэгдэв. “Чайна энержи”-тэй гэрээ хийсэн тулдаа экспортыг торгоож байна. Гэхдээ энэ Засгийн газар нүүрсний овоолго үүсээд байгаа нафтын талбайг яаж чөлөөлөх вэ гэдгийг шийдэх шаардлагатай байсан. Сар гаруй тэр зүгт анхаарал хандуулж, газар дээр нь очиж ажилласан сайд гарсангүй. Уржигдар л Өмнөговьд бөөнөөрөө очоод нүүрсээ яах вэ гэдгээ ярьж эхэлж байна.
Хоёрт: Чуулган хаахаас өмнө Онтре-г УИХ-аар шийдүүлээгүйгээс болоод хугацаа алдлаа. Доллар оруулж ирэх бүх боломжийг алдсан. Энийг нөхөх гээд ээлжит бус чуулган зарлана гэхээр улс төр ширүүснэ. Тэрнээс болгоомжилж байгаа дуулдсан. Энэ нь эдийн засгийн хувьд таагүй үр дүн авчрах нь тодорхой болж байна. Наад зах нь намар долларын ханш нисэхээр нөхцөл үүслээ. Валютын ханшийг хүчээр барьж намрыг давах нэг зам бий. Тэгээд ч амбан хол явахгүй. Тэгсээр байгаад Хятадаас зээл авч түр аргалах, эсхүл эдийн засгийн амь тарианы хөтөлбөрт хамрагдах тал руугаа орно.
Энэ дээр Төвбанк эрсдэл үүрэхээр болж байна. Төв банкныхан: Улс төрийн шалтгаанаар долларын ханшийг барилаа гэхэд цаашдын үр дагаврыг нь дийлэхгүй. Барих ч боломж тааруу болсон. Засгийн газар орлого талдаа ажиллахгүй байна гэж байгаа дуулдана.
Бодит байдал дээр ч сүүлийн 1 сар гаруйн хугацаанд төгрөгийн ханш сулраад л байна. Мордохын хазгай гэдэгчлэн Төвбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн валютын нөөцийг зарлахдаа орон сольж хэлснээс болж аж ахуйн нэгжүүд доллар татаад эхэлсэн байна. Энэнтэй зэрэгцээд Б.Лхагвасүрэнг солих яриа ч улс төрийн эрх мэдэлтнүүдийн хүрээнд яригдаж эхэлжээ. Төвбанкны ерөнхийлөгчөөс гадна, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч нар ч солигдохоор болж байна. Жишээ нь, М.Энхболдын хүү Анар Төвбанкны нэг дэд ерөнхийлөгч болохоор яригдаж байна. Тэр одоо Төвбанкны Төлбөр тооцооны газрын захирлаар ажилладаг.
Гуравт: Засгийн газар дөнгөж байгуулагдаад л: Бүсээ чангална гэдэг бодлого зарласан. Ерөнхий сайд Г.Занданшатар ч энийгээ хаа сайгүй ярьж явна. Үнэн хэрэгтээ бүсээ чангалах, цомхотгох гэдгийг ард боловсон хүчний холио солио яваад эхэлж байна. Наадмын өмнө Эрдэнэс Тавантолгойд онцгой дэглэм тогтоож БЭТ томиллоо. БЭТ-аар нь У.Бямбасүрэн томилогдов. Уул нь Эрдэнэс Тавантолгойд онцгой дэглэм, БЭТ шаардлагагүй юм. Тэрний оронд чуулган хаахаас өмнө “Чайна энержи”-гийн гэрээний 80 сая тн нүүрсийг батлуулчихсан бол, бас Эрдэс баялгийн сайд нь ядахдаа нафтын талбай дээрээ очиж ажиллаад овоороод байгаа нүүрсээ ачуулах арга хэмжээ авахад болохоор. Эрдэнэс Тавантолгойд онцгой дэглэм тогтоосны дараа Худалдан авах ажиллагааны газарт нь холио солио болж Пүрэвдагва, Энх-Амгалан хоёр хүнээ тавьж байна гэдэг яриа гараад байна. Том зургаар нь харвал Эрдэнэс Тавантолгойд гаднын менежмент оруулна гэсэн өмнөх Засгийн газрын шийдвэр дефакто цуцлагдаж байх шиг байна. Өмнөх Засгийн газрын унасан нь үүнтэй холбогдох магадлалтай. Олон нийт үүнийг маш сайн анхаарах хэрэгтэй болж.
Дөрөвт: Энэ шинэ Засгийн газар эрчим хүчний үнэ чөлөөлөлтийг зогсоож байх шиг байна. Ерөнхий сайд наадмын үеэр ТЭЦ-3 дээр очсон. Тэгэх үеэрээ: Эрчим хүчний салбарын дотоод зөрчлүүд ашиг сонирхлын зөрчлүүд юм даа. Хэсэг бүлэг болж хуваагддаг. Цаана нь нэг үл үзэгдэх хүчин үйлчилдэг. 5 дугаар цахилгаан станцын асуудал байна. Хэчнээн удаа гацаж байна. Нэгийг нь нөгөөгөөр нь цохисоор байгаад 20 жил гацаж байна. Баруун аймгийн дулааны станц хүртэл 10-20 жил гацаж байна. Үүний цаана харанхуйгаар ашиглагдаад улс орноо эрчим хүчний хамааралтай, харьяалалтай байлгаад байх сонирхол байна гэж үзэхээс өөр арга байхгүй.
Нэгэнт зөвшөөрөгдөөд холбогдох гэрээ нь байгуулагдчихсан нүүрсний цахилгаан станцын төслүүдээ тууштай дэмжиж зогсоодог шиг. Өөрсдөө мөнгөө гаргаад бариад гадаад экспортолъё гэсэн Шивээ овоог зогсоосон, Багануурыг зогсоосон. Сүүлд 5 дугаар цахилгаан станцыг шүүхдэж явсаар зогсоосон. Энэ олон тохиолдлыг санамсаргүй тохиолдол гэж үзэхэд дэндүү эргэлзээтэй байна. 20 жилийн турш энэ олон цахилгаан станцыг зогсоосон хандлагыг бол санамсаргүй тохиолдол гэж үзэхгүй байгаа. Өнөөдөр 3 дугаар цахилгаан станцад болсон осол аваар ч гэсэн холбоотой. Энэ чиглэлээр идэвхтэй ажиллах хэрэгтэй байна.
Эрчим хүчний салбар дахь данхар бүтэц, үр ашиггүй зардлаа бууруулж, энэ сарын 30-ны дотор Засгийн газарт танилцуул. Мөн 100 хоногийн дотор үүссэн асуудлыг шийдэж чадахгүй бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцно гэж мэдэгдсэн.
Энд Ерөнхий сайд Г.Занданшатар эрх ашиг гэдэг үг хэрэглэсэн нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг өөрөө цахилгаан станц барьдаг гээд түүн рүү чиглэсэн байх магадлалтай гэдгийг наадмын үеэр улстөрчид ихээхэн ярьж байна. Бас Баянгийн цахилгаан станцын ардах улстөрч хэн бэ гэх зэргээр цахилгаан станцуудын талаар нэлээд яриа өрнөлөө.
Тавд: НЗДГ-аас зарласан 5 дугаар цахилгаан станцын тендер улс төрийн зодоон бий болгож болзошгүй. Уул нь НЗДТГ-аас зарласан гэхээр Х.Нямбаатарын мэдэлд байгаа гэж ойлгогдохоор. Гэтэл нь энэ тендер хэдийнэ МАН, АН-ын томчуудын мэдэх хэрэг болжээ. Тендерийн сүүлийн шатанд Шунхлай, Камбожийн Митайм, Моннис-ийн хятад түнш гэсэн гурван компани үлдсэн байгаа юм байна. Шунхлай магадлал өндөр. УИХ-ын янзага фракцынхан, Эм Си Эс зэргээс улс төрийн хүчтэй дэмжлэг авч байгаа гэх. Камбожийн Митайм бол Б.Чойжилсүрэнгийн дэмжлэгтэй. Мөн экс гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт нар дэмжиж байгаа гэж байна. Камбожийн Митаймын тухайд Тосонцэнгэлийн 22 мВт-ын цахилгаан станцыг барьсан. Тэр холбоогооороо Ц.Цэрэнпунцагийг 5 дугаар цахилгаан станц руу явуулаад байгаа гэх. Эцсийн мөчид Моннис-ийн хятад түнш энэ тендерт гараад ирэхийг үгүйсгэхгүй. Моннис нь нь улс төрийн ойгүй том дэмжлэгээс атгаад авчээ. Ийм хүч тэнцүү гэмээр өрсөлдөөн 5 дугаар цахилгааны станцын тендерийн ард явж байна. Улстөрчид наадмаар амны зугаа хийгээд байна гэхээр энэ тендер эцэслэх хүртэл их юм болох шинжтэй. Хэмжээнээсээ хэтэрвэл хууль шүүхийнхэн ч оролцож нэг талд нь гаргаж магадгүй нь. Эрчим хүч гэснээс УИХ-ын чуулган хаахын өмнө С.Цэнгүүн гишүүн: Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд 3 зүйл заалтаар 30 шинэ заалтыг өөрчлөлтөөр оруулж ирж байгаа. Баяр наадмын үеэр ийм том асуудлыг олон нийтэд хэлэлцүүлэхгүйгээр батлах гэж оролдож байгаа нь сэжиг бүхий байна. Б.Чойжилсүрэн сайд ТЭЦ-3-т гарсан ослыг тендер зарлахгүй яаралтай шийдэх ёстой гэж хэлэх байх. УИХ-ын тогтоолоор ТЭЦ-3-ын асуудлыг дангаар нь оруулаад ирж болно. УИХ-ын гишүүд энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтийг анхааралтай хараарай. Бид нэг асуудлыг шийдэх гэж бусад хууль тогтоомжоо уландаа гишгэж болохгүй. Эрчим хүчний яам дангаараа бүх төслийг шийднэ гэдэг хууль өргөн барьж байгаа нь асар том ашиг сонирхлын зөрчил гэж шүүмжилж байсан. Үүнийхээ дараахан буюу наадмаас 7 хоног орчмын өмнө уг хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэхгүй, дэмжихээр болж тохирч авсан гэх яриа бас л наадмын хачир болж чих дэлслээ.
Энэ мэт наадмын өмнө хойно болсон явдлуудаас харвал намар урьд урьдынхаас хэцүүдүү болох шинжтэй. Монголын улс төр бужигнахад эдийн засаг хөдөлгөөнд орж байдаг. Эдийн засгийн ашиг сонирхол улс төрөө хөдөлгөдөг. Тэрүүгээрээ энэ намар улс төр халуурч, эдийн засаг хүйтэрч болзошгүй нь…
Ө.БИЛЭГ
Сэтгэгдэл
Дмитрий Зареченский [64.31.3.113] 2025-07-22 14:41:38
Здравствуйте!!! Я психолог, нутрициолог провожу семинары по раскрытию и развитию способностей человека, интуиции и целительству. https://vk.com/vedagorspb, vedagor-seminar@mail.ru Настоятельно рекомендовано начинающим путь самосовершенствования. Все способности есть у нас внутри и заложены с Рождения. Нужно только помочь себе их открыть и развить. Семинар двухдневный (выходные) или более по 3-4 часа в день. 1 день: Чистка - Настройка - Взаимодействие — Насыщение Знакомство группы для начала доверительной работы, сонастройка группы и постановка целей. Подготовка - чистка пространства. Настройка тела на развитие. Настройка на пространство. Выставление и прокачка силовой оси человека для запуска биоэнергетики. Силовая зарядка Чакр для раскрутки и самоочистки с выходом в максимум. Обучение биоэнергообщению в парах и группе. Методики развития интуиции с помощью подручных средств (кратко). Насыщение звуком голоса, сохранение состояния и созерцание Мира. Беседа за чаем с вкусностями. Ответы на вопросы. Благо Дарим Друг Друга 2 день: Чистка - Настройка - Защита - Целительство Сонастройка группы. Постановка целей. Подготовка - чистка пространства. Настройка тела на развитие. Защита силовым мечом, отсечём чужеродные каналы и соединимся с Родом. Целительство Живой, наполнимся Благостным потоком Силы Вселенной. Построение личного защитного кристалла и методики целительства совместно и на расстоянии. Насыщение звуком голоса, сохранение состояния и созерцание Мира. Беседа за чаем с вкусностями. Благо Дарим Друг Друга Предлагаю Вам организовать семинары на Вашей территории. Также читаю доклады по результатам собственных исследований и путешестиям по России от Калининграда, Мурманска, Кавказа и до Магадана, Якутска, Байкала, Владивостока, Камчатки на следующие темы: 1. Три жреца Руси - Бальтазар, Каспар и Мельхиор; 2. Серебряная вода очищающая 3. Калевала - Крепость Велеса. 4. Аммониты России крупнейшие в мире. 5. Обережный язык Руси. 6. Особенности семейных отношений после 2020 года. 7. Айны — история героизма и геноцида. и другие по Целительству и Истории. Все семинары и лекции БЕЗОПЛАТНЫ: Оргвзнос от 900р/день (за аренду помещения, проезд, проживание, питание определяет организатор) + благодарность наставляющему по щедрости и возможности. Приглашаю к сотрудничеству организаторов МероПриятий. Если Вас не интересует тема сообщения, здоровье Родных и Близких, то просто проигнорируйте данное сообщение, или если интересует то напишите Нам ;) https://vk.com/vedagorspb, vedagor-seminar@mail.ru
Зочин [202.126.89.197] 2025-07-22 13:37:53
Лалар Наранбаатар хэдэн хүүхэд авгайгаа тэжээхийн тулд 9тэрбумыг залгиж наадмын мөнгиыг идэж тархиа аөрөө зажилж махчн болов
Владислав [64.31.3.113] 2025-07-22 11:11:37
Здравствуйте! Как мы увеличили конверсию на 23% — возможно, и ваш сайт можно усилить Недавно мы сделали ряд улучшений для одного из магазинов: убрали лишние шаги при оформлении заказа, ускорили сайт, добавили блок с гарантией. За 3 недели конверсия выросла на 23%. Может, и ваш сайт можно усилить? Готовы показать, с чего начать — начнём с мини-аудита. С ув., Владислав, Разработка и поддержка сайтов
Зочин [103.57.95.181] 2025-07-22 11:09:08
Дуусдаггүй найр наадмаа цэгцэлмээр юм даа
Хорвоогийн жамыг эвдэж чдахгүй юмдаа. [66.181.160.40] 2025-07-22 10:45:10
Энэ жил УИХ-ын гишүүд солирдог жил. Яг Билгийн хуанли шиг зохицолтой. Засагт орж ирээд чухамхүү ГЭНЭТ олж харсан дутагдалтай зүйлийг шүүмжилж засахыг оролдно. 2026 онд бол 2028 оны сонгууль нүдэнд нь харагдаад БОЛГООМЖЛООД эхэлнэ, Засгийн газрыг хамаагүй шүүмжилж БОЛОХГҮЙГ мэдэрнэ. Заа тэгээд 2027 он болохлээр яг ХУРГА шиг болж чухамхүү Засгийн газрынхаа хэрэгжүүлж ЧАДСАН зүйлийг МАГТААД, РЕКЛАМДААД, цалин хөлс НЭМЭЭД, өр зээлийг ӨРШӨӨГӨӨД, инфляцийг ТАС БАРИАД унана. Сайн байсан гишүүдийг дараачийн сонгуулиар нам нь нэр дэвшүүлнэ, даргаар буюу гадаадруу Элчин сайдаар томилно, Ийм байдал өмнөх УИХ-д ч байсан, 2028, 2032, 2036 ... УИХ-уудад ч байх БОЛНО. Мурийцах уу,
Зочин [202.126.89.183] 2025-07-22 09:25:01
НААДАМ ЯАХАВ БИШЭЭ НАРАНБААТАР ГУАЙ МӨНГӨ ЗАРЦУУЛСАН ЗАДАРГААГАА ОЛОН НИЙТЭД ТАЙЛАГНАХ НЬ ЗӨВ БАЙХ ШҮҮ. ИХ ТОМ БАЙНАА МОНГОЛЧУУДЫГ ТАРХИГҮЙ ХАРИН ТАРХИНДАА ШҮДТЭЙ ГЭВЭЭДЭЭ БУРХАН МИНЬ ҮНЭХЭЭР МӨНГӨ ХҮЧТЭЙ ЮМ ХӨӨЕ НАРАНБААТАР ЫГ Л ИЙМ БОЛГОЖ БАЙХЫГ ХАРАХАД АЮУЛТАЙ ЭД ЮМ ХӨӨЕ