2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг болж байна

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон. Энэ дагуу төсвийн төслийг боловсруулах үйл явцад иргэдийг оролцуулж, ил тод, нээлттэй төсвийн шинэчлэлийг эхлүүлж буй.

Олон нийтээс санал авах үйл ажиллагаа 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс орон даяар эхэлж, саналыг 11-11 төв, E-Mongolia апп болон яамдын цахим хуудсаар авч байгаа билээ.

Өнөөдөр буюу наймдугаар сарын 4-нөөс эхлэн 14-ний өдрүүдийг хүртэл танхимаар олон нийтийн хэлэлцүүлэг салбар бүрээр зохион байгуулж эхлээд байна. Энэ хүрээнд нийт 12 хэлэлцүүлэг болох юм.

Хэлэлцүүлэгт оролцох иргэн цахимаар болон биечлэн бүртгүүлж, ирэх оны төсвийн төслийг боловсруулах үйл явцын хоёр дахь үе шатанд оролцох боломжтой.

Олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийн дараа эдийн засгийн үр ашигтай, зардал бууруулах саналыг нэгтгэн эрэмбэлж, 2026 оны төсвийн төсөлд тусгахаар төлөвлөөд буй юм.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

ЗАНДАНШАТАРТ [66.181.189.155] 2025-08-04 15:30:28

ТӨСВИЙН ГОЛ АСУУДАЛ ХЭЛҮҮЛЭЛТГҮЙ ТОДОРХОЙ ШҮҮДЭЭ. ЭНЭ БОЛ УТАА ЭРЧИМ ХҮЧ 2 ОО Л ШИЙД ӨӨР БУСДЫГ ИРГЭД ӨӨРСДӨӨ БАРАГ ДӨНГӨНӨДӨӨ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.