Ирэх онд төсвийг эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү зарцуулах ёстой гэж үзжээ

Ирэх оны төсвийн төсөлд наймдугаар сарын нэгнээс 14 хоногийн хугацаанд иргэдийн саналыг авч, дүнг нэгтгэжээ.
Санал өгсөн иргэдийн 99.08 хувь нь E-Mongolia цахим систем ашигласан байна. Тэдний 49.87 хувь нь 18-34 насныхан байсан бөгөөд ирэх онд төсвийг эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү зарцуулах ёстой гэж үзсэн байна. Мөн төрийн захиргааны зардлыг багасгаж, нийгмийн халамжийн салбарт хэмнэлт хийх шаардлагатай гэсэн саналыг түлхүү өгчээ.
Төсвийн тухай хуульд "Засгийн газар төсвийн хэлэлцүүлгийг иргэдийн оролцоотой, ил тод, нээлттэй хийнэ" гэж заасан. Иймд Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулах хүрээнд хуульд заасны дагуу олон нийтийн оролцоог хангахыг Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон юм. Ерөнхий сайд "Ирэх оны төсөв хүний хөгжил, боловсролыг дэмжсэн байх ёстой" хэмээн үзэж байгаа юм.
Сэтгэгдэл