Дорноговь аймагт 21-22 насны залуус сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэжээ

Aдмин / Нүүр

Цагдаагийн ерөнхий газарт наймдугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байж болзошгүй гэх дуудлага бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Дорноговь аймгийн нэр бүхий буудлын өрөөнд 21-22 насны гурван иргэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хадгалж, мансуурсан байсныг үйлдэл дээр нь таслан зогсоож, илрүүлжээ. Одоогоор уг хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Монгол Улсад сүүлийн гурван жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 604 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 532 этгээд шалгагдсан байна. Тэдний 475 нь эрэгтэй, 57 эмэгтэй байжээ. Үүнээс гадна насанд хүрээгүй 61 хүүхэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлджээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.