Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 16809 төгрөг байна

Aдмин / Эдийн засаг

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ, 2025 оны наймдугаар сарын 11-ний өдрийн ажиглалт.

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 16809 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20848 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.0 хувиар буурч 20848 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.1 хувиар буурч 24080 төгрөгийн дундаж үнэтэй байна

“Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээд зэрэг нь 3358 төгрөг, I зэрэг нь 2424 төгрөг, II зэрэг нь 1335 төгрөг байна. Худалдан авагч ихээр үйлчлүүлдэг “Барс” худалдааны төвд “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээд зэрэг нь 3200 төгрөг, I зэрэг нь 2400 төгрөг, II зэрэг нь 1600 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хүрэн манжин 0.2 хувиар буурч 4438 төгрөг, монгол лууван 0.1 хувиар өсч 3916 төгрөг, монгол төмс 8.8 хувиар буурч 3431 төгрөг, монгол сонгино 4.5 хувиар буурч 4395 төгрөг, монгол байцай 4.5 хувиар буурч 3888 төгрөгийн дундаж үнэтэй байна


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.98] 2025-08-18 14:38:23

Өнгөрсөн амралтын өдөр Хүчит шонхор зах дээр үхрийн гуя 17000, хонины гулууз 12200 төгрөгөөр авсан.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.