Сэргээгдэх эрчим хүчний VII үеийн технологийг нэвтрүүлж, ногоон санхүүгийн бүтээгдэхүүнийг зарлана

Aдмин / Эдийн засаг

2025 оны наймдугаар сарын 22-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

09:00 цагт:

-Үндэсний хэмжээнд хиймэл оюуны чиглэлээр бэлтгэгдсэн 500 багш "Улаанбаатар" зочид буудлын Их танхимд чуулна. Утас: 94999598

-Сэргээгдэх эрчим хүчний VII үеийн технологийг Монгол Улсад нэвтрүүлж ногоон санхүүгийн бүтээгдэхүүн зарлах нээлт Монголбанкны Г байранд болно.

11:00 цагт:

“ABU Robocon 2025” олон улсын тэмцээний хэвлэлийн бага хурал “Улаанбаатар" зочид буудалд болно.

-“Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэн "NM tower" В блок, 2 давхарт гарч байна.

-“Улаанбаатар явган алхалтын фестиваль 2025” энэ сарын 22-24-нд Тэрэлжид болно.

-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн есөн дүүрэгт гарч байна.

-“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.

-Дэлхийн соёлын “Нүүдэлчин” фестиваль Налайх дүүргийн “Тайж Хайрхан”-ы бэлд энэ сарын 22-ноос 24-нд болно.

-“Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарыг дуустал үргэлжилнэ.

-2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн I ангийн элсэлтийг энэ сарын 26-ныг дуустал цахимаар бүртгэж байна.

-Морины "Legend of Chingis Khaan" шоу тоглолт "Бөмбөрцөг" театрт, “Nomadic legend” ардын урлаг, өв соёлын тоглолт Төмөр замын чуулга “Ган зам” паласт, “Hun totem” үндэсний урлагийн тоглолт "Хүн" театрт, “Land of the Sky” үндэсний урлагийн тоглолт Үндэсний урлагийн их театрт, "Монголын гайхамшигт урлагийн тоглолт" Монголын Хүүхдийн ордонд наймдугаар сарын 31-нийг дуустал үзэгчдийн хүртээл болно.

-"Япон будааны баяр-2025" Сүхбаатарын талбайд болж байна.

-Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.