Unegui.mn сайтад зараа байршуулж, “И-Монголиа”-гаар баталгаажуулснаар хувийн мэдээлэл алдагдахгүй гэв

Unegui.mn сайтад зараа байршуулахын тулд И-Монголиагаар нэвтэрч, хувийн мэдээллээ заавал баталгаажуулдаг болсноор тухайн хүний мэдээлэл алдагдах эрсдэл үүснэ хэмээн иргэд шүүмжлэлтэй хандаад байгаа юм. Бид энэ талаар Үндэсний дата төвөөс тодруулсан юм.
-Unegui.mn сайтад зараа байршуулахын тулд “И-Монголиа”-гаар нэвтэрч мэдээллээ баталгаажуулснаар тухайн хүний хувийн мэдээлэл алдагдах уу?
-Систем иргэнийг танин баталгаажуулах зорилгоор ДАН-ын танилт, нэвтрэлтийг л ашиглаж байгаа гэсэн үг. “И-Монголиа” руу хандана гэдэг хувийн мэдээллийг нь алдахгүй. Тухайн хүн өөрөө мөн үү, үгүй юу гэдгийг танихын тулд бүртгэлжүүлж байгаа юм. Unegui.mn сайтад байршуулж байгаа зартай холбоотой залилан, худал мэдээллээс сэргийлэхийн тулд давхар баталгаажуулж байгаа.
Г.БАЛГАР
Сэтгэгдэл
Зочин [59.153.115.203] 2025-08-28 13:02:50
Биш л дээ. Ингээд иргэдийнхээ мэдээллийг шууд өгчдөг байж боллхгүй. Ямар api яаж дуудаж байгааг мэдэж байгаа ч гадны компанид ийм эрх өгмөөргүй л байна даа