Улсын аварга шалгаруулах тэмцээнээс шигшээ багт багтах шатарчид тодорно

Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор Баянхонгор аймагт зохион байгуулагдаж буй шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд шилдэг 24 шатарчин өрсөлдөж байна.
Өчигдөр нээлтээ хийсэн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-д өндөрлөнө. Энэ жилийн улсын аварга болсон шатарчин болон эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрд эхний дөрөвт орсон шатарчид үндэсний шигшээ багт багтахаар болжээ. 2026 онд дэлхийн шатрын олимпиад болох учир шигшээ багийг шинээр бүрдүүлэхээр болсон байна.
Баянхонгор аймагт зохион байгуулагдаж буй шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар өргийн тоглолт өнөөдөр болно.
Сэтгэгдэл