Тарваган тахлаар өвчилсөн 24 настай иргэний бие хүнд байна

Aдмин / Нүүр

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд тарваган тахлын тохиолдол батлагдсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж Мөрөн сум болон Цагаан-Уул сумын голомтын зарим хэсэгт 2025 оны есдүгээр сарын 4-ний өдрөөс есдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа.

Халдвар авсан 24 настай малчны биеийн байдал хүнд байгаа бөгөөд ойрын хавьталд орсон 64 хүнийг эмнэлэг болон гэрээр тусгаарлан ажиглаж байгаа юм байна. Тандалт судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд хорио цээрийн хугацааг сунгах эсэхийг аймгийн онцгой комисс ойрын хугацаанд шийдвэрлэх юм байна.

Үүнтэй холбогдуулан Цагаан-Уул сумын Онцгой комиссын хуралдаанаар есдүгээр сарын 04-ний өдрийн 21:30 цагт хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ.

2025 оны есдүгээр сарын 04-07-ны өдрийг хүртэл:

  • Сумаас гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хаана.
  • Сум руу орох хөдөлгөөн хэвийн явагдана.

Сумаас гарах зөвшөөрөгдөх хүндэтгэх шалтгаан:

  • Албан томилолт(Сумын онцгой комиссын бичигтэй тохиолдолд)
  • Ар гэрийн гачигдал( Сумын онцгой комисс бичигтэй тохиолдолд)
  • Эрүүл мэндийн шалтгаан (Эрүүл мэндийн төвийн албан бичигтэй тохиолдолд)

Халдвар гарсантай холбоотойгоор Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас бусад сумдын хэмжээнд өдөр тутмын бэлэн байдлыг хангаж ажиллахыг сумдын Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга нарт үүрэг болгожээ. Мөн тарваган тахлын голомтын бүс болон Мөрөн сумын хэмжээнд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах шуурхай ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.