Сүүлийн жилүүдэд скүүтер болон суррон, мопед зэрэг цахилгаан моторт дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдэх хандлагатай байна.

2022-2024 онд буюу сүүлийн гурван жилийн байдлаар, улсын хэмжээнд цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ.

Харин 2024 онд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, тухайн шалтгааны улмаас гурван хүн амь насаа алдсан байна.

Тэгвэл 2025 он дуусаагүй байхад дээрх тоо 1561 болж гурав дахин нэмэгджээ.

Суррон, скүүтерийн ослоос үүдэн хүүхдүүд хөдөлмөрийн чадвараа алдахад хүрч байгааг эмч нар сануулж байна. Осол гэмтэлд өртсөн нийт тохиолдлын 60 хувь нь 0-18 насны хүүхэд байгааг анхаарууллаа.