Голомт банк Монголын Ногоон Барилгын Хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Aдмин / Эдийн засаг

Голомт банкны гүйцэтгэх захирал А.Одонбаатар болон Монголын Ногоон Барилгын Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл нар хамтын ажиллагааны санамж бичгийг есдүгээр сарын 16-нд үзэглэлээ.

Энэхүү санамж бичгийн хүрээнд Монголын Ногоон Барилгын Хүрээлэнгээс олгож буй Үндэсний Ногоон Барилгын BestGER гэрчилгээг Голомт банк ногоон зээлийн шалгуур нөхцөлөөр хүлээн зөвшөөрч буй юм. Өөрөөр хэлбэл Голомт банкны харилцагчид тус гэрчилгээг авсан тохиолдолд банкны зүгээс ААН, иргэдэд хөнгөлөлттэй ногоон санхүүжилт олгоход нэг алхам ойртож, улмаар байгаль орчинд сөрөг нөлөө бага, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон сууц болон барилга, байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх билээ.

Тус гэрчилгээг ХББОЯамны “Ногоон барилгын үнэлгээ (BestGER)-ний аргачлал”, “Ногоон барилгын (BestGER) гэрчилгээ олгох журам”-ын дагуу олгож байгаа бөгөөд Монгол Улсын анхны ногоон барилгын үнэлгээний гэрчилгээ болж байгаа юм.

BestGER гэрчилгээ – Монгол Улсын Ногоон барилгын үнэлгээний систем нь:

• Тогтвортой барилга барих зарчмыг дэмжих,

• Барилгын гал, үер, ус болон уур амьсгалын өөрчлөлтөнд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх,

• Барилгын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах,

• Дотоод агаарын чанар, орчны нөхцөл сайжрах,

• Эрчим хүч, усны хэрэглээг хэмнэх,

• Үл хөдлөхийн ашиглалтын зардлыг бууруулах зэрэг давуу талтай юм.

Сайн сайхныг санхүүжүүлнэ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.