ЦАГ АГААР: Ихэнх нутгаар тогтуун, дулаан байна

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Есдүгээр сарын 19, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
2025 оны 09-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.
Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. +15...+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +15...+17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. +14...+16 градус дулаан байна.
05.00 цагт Улаанбаатар: 5 градус дулаан, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Сэтгэгдэл