Ойд төөрсөн хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Aдмин / Нүүр

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газар хоёр настай хүүхэд алга болсон гэх дуудлага энэ сарын 17-ны өдрийн 16:57 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Булган аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх аврах, салбар, Цагдаагийн газрын Тариалан сумын сум дундын хэсэг, Тариалан сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан мэргэжлийн анги, аймгийн ЗДТГ, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ажилтнууд, ар гэрийнхэн, нутгийн иргэд нийт 324 хүн эрлийн ажлыг эхлүүлжээ. Түүнчлэн нэг нисдэг тэрэг, нэг эрэлч нохой, дөрвөн дрон, 104 автомашин, 15 мотоцикл, 34 морьтойгоор иргэн П /2 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.