Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарчээ

Aдмин / Нүүр

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан баг "Морогийн ар'' гэдэг газар /Аймгийн төвөөс зүүн хойд зүгт 252км, сумын төвөөс 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлага өчигдөр буюу 2025.09.18-ны өдрийн 08:40 цагт хүлээн авчээ.

Түймрийн голомтод Цагааннуур сумын Тамгын газрын дарга Б.Цогтоогоор ахлуулсан сумын мэргэжлийн ангийн албан хаагчид ажиллаж байна. Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27,69 дүгээр ангийн алба хаагчид түймрийн голомтод ажиллахаар хөдөлгөөн үйлдсэн.

Түймрийн аюултай үе буюу жил бүрийн 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ныг хүртэл иргэн бүр хариуцлагатай байж ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.