Гадаад өрийн хэмжээ 12.7 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоон мэдээллээр Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2025 оны хоёрдугаар улирлын байдлаар 39.6 тэрбум ам.доллар хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.5 тэрбум ам.доллар буюу 12.7 хувиар, өмнөх улирлаас 1.6 тэрбум ам.доллар буюу 4.1 хувиар өссөн дүн болохыг ҮСХ-ноос танилцууллаа. Шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.7 тэрбум ам.доллараар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 1.3 тэрбум ам.доллараар тус тус өссөн нь гадаад өр өмнөх оны мөн үеэс өсөхөд голлон нөлөөлсөн аж.
Түүнчлэн Засгийн газрын нийт өр 2025 оны хоёрдугаар улиралд 35.5 их.наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.8 их наяд буюу 19.5 хувь, өмнөх улирлаас 917.2 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлтэй гарсан байна. Засгийн газрын дотоод өр өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд буюу 8.9 дахин өсжээ. Харин өрийн баталгаа 78.3 тэрбум төгрөг буюу 30.8 хувиар буурсан аж. Өрийн үндсэн төлбөрт 2.4 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 565.1 тэрбум төгрөг төлөгджээ. Үндсэн төлбөрийн төлөлт өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөгөөр өсч, хүүгийн төлбөр 20.9 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Сэтгэгдэл