ЦАГ АГААР: Ихэнх нутгаар тогтуун, өдөртөө дулаарна

Малчид, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Есдүгээр сарын 25-наас 28-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.
2025 оны есдүгээр сарын 25 оны 20.00 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлшиж, Завхан голын эх, Алтайн өвөр говиор бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.
Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +9…+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газраар +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +18...+20 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +18...+20 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө +16...+18 градус дулаан байна.
2025 оны есдүгээр сарын 26-наас 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд Хангайн уулархаг нутгаар, 29-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Сэтгэгдэл