Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барих төлөвлөлтийг зогсоолоо

Aдмин / Эдийн засаг

Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хороо, Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл буюу Яармагийн гүүр даваад “МСМ Групп” ХХК-аас урагшаа эргээд Яармагийн гүүрнээс Зайсан чиглэл рүү явдаг явган болон дугуйн замын хажуу талаар, Туул голын далангийн хойгуур 3.6 км авто зам шинээр барихаар төлөвлөлтийн ажлыг эхлүүлээд байсан. Гэвч иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу тус ажлыг зогсоож байгаа талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр мэдээллээ.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барихаар төлөвлөсөн. Энэ зам нь явган болон дугуйн замд ойртохгүйгээр хойд талаар нь төлөвлөгдөж байсан. Зураг төслийн ажил хараахан эхлээгүй байсан. Гэвч ХУД-ийн оршин суугчдын хүсэлтээр төлөвлөлтийн шатандаа явж байсан уг ажлыг зогсоож байна” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.173] 2025-10-01 11:48:34

Хаигийн зөв шийпвэр яаж анх толгойд нь баштаж төлөвлөдөг байгаа Байгал экологоо далангийн дагуух хотхоны орштн суугчидаа тооцдоггүй юм уу өөр гарц гаргалгаа судал даа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.