Бизнесээ цахимжуулах боломжийг танилцууллаа

Aдмин / Эдийн засаг

ХААН Банк Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай хамтран эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан “Цахим шилжилт- бизнесийн өсөлт” арга хэмжээг 9-р сарын 30-ны өдөр ХААН театрт зохион байгууллаа.

Эмэгтэй бизнес эрхлэгчдийн бизнесийн цахим шилжилтийг дэмжих тус арга хэмжээнд 100 гаруй бизнес эрхлэгч оролцож, бизнестээ хиймэл оюун ухааны хэрэглээг нэвтрүүлэх, цахим аюулгүй байдал, өсөлтийг бий болгох, цахим шилжилтийн үр нөлөө зэрэг сонирхолтой сэдвүүдээр хэрэгцээт мэдээлэл авлаа. Мөн гадаад болон дотоодын дижитал шийдэл нийлүүлэгч технологийн 14 компани мэдээллийн булан ажиллуулж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгч ажилласан юм.

Арга хэмжээний нээлтийн үеэр ЕСБХБ-ны ЖДБ-ийн Санхүүжилт, хөгжлийн газрын бүс нутаг хариуцсан захирал Анжела Сакс хэлсэн үгэндээ “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд санхүүжилт, бизнесийн өсөлтийн хувьд үргэлж илүү их бэрхшээлтэй нүүр тулсаар ирсэн. Эмэгтэйчүүдийн эрхэлж буй бизнес хэмжээний хувьд жижиг, үйлчилгээ, худалдаа зэрэг салбарт төвлөрсөн байдгаас санхүүжилт авахад хангалттай барьцаа хөрөнгө гаргаж чадахгүй нөхцөл байдал үүсдэг. Санхүүжилт авахад ийм хэцүү байхад дижитал технологид хөрөнгө оруулах санхүүжилт бүр амаргүй шүү дээ. Бизнес эрхлэгчид олон нийтийн сүлжээ, онлайн худалдааны платформ зэргийг ашиглан дижитал маркетинг хийж байгаа гэдэгт итгэлтэй байна. Эдгээр нь бизнесээ өсгөх хамгийн түгээмэл суваг. Гэхдээ хиймэл оюун ухаан, процессийн автоматжуулалт, блокчэйн, их өгөгдлийн шинжилгээ гэх мэт нарийн технологи шийдлүүд өргөн хэмжээнд ашиглаж эхлээгүй байна. Тиймээс бид ХААН Банктай хамтран дижитал шилжилтийн хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллаж байна. Зөвхөн санхүүгийн эх үүсвэр олгохоос гадна эдгээр санхүүжилтийг үр ашигтай ашиглах чадавхийг бэхжүүлэхийг зорьж байна. Зээлийн эх үүсвэр болон урамшуулал, буцаан олголтоос гадна зах зээлд байгаа дижитал шийдлүүдийн талаарх мэдээллийг харилцагчдад хүргэж, дижитал шийдлийг нэвтрүүлж эхлэхэд нь тусалж байна” хэмээн онцолсон юм.

ХААН Банкнаас энэ оны 5-р сард бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаанд оролцогчдын 33 хувь нь “Бизнесийн үйл ажиллагаандаа дижитал шилжилтийг нэвтрүүлэх талаар судалж байгаа “гэсэн бол 30 хувь нь “Дөнгөж эхлүүлж байгаа”, 14 хувь нь “Хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэхгүй байна” хэмээн хариулжээ. Үүнээс дүгнэхэд эмэгтэй бизнес эрхлэгчдийн 80 гаруй хувь нь бизнесээ дижиталчлахад тодорхой дэмжлэг хэрэгтэй байгаа нь тодхон харагдаж байна.

Эмэгтэй бизнес эрхлэгч та өөрийн бизнесээ өсгөх “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн цахим шилжилтийг дэмжих” бизнесийн зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. Энэхүү зээл нь барьцаа хөрөнгийн шаардлага багатайгаас гадна зээлийн дүнгийн (НӨАТ ороогүй) 10 хувьтай тэнцэх буцаан олголтыг харилцагчдадаа олгож буй нь хамгийн том давуу тал юм.

ХААН Банк бизнес эрхлэгч харилцагчдадаа орон даяар байрлах Бизнес төвүүдээрээ санхүүгийн үйлчилгээ үзүүлээд зогсохгүй, Жижиг дунд бизнесийн академиараа дамжуулан бизнесийн зөвлөх үйлчилгээ, сургалтад хамруулж, харилцагчдаа тасралтгүй хөгжүүлж илүү амжилттай, тогтвортойгоор бизнесээ эрхлэхэд нь бодитой дэмжлэг үзүүлж байна. Энэ хүрээнд “Цахим шилжилт- бизнесийн өсөлт” арга хэмжээний үеэр “Эрдэм” цахим сургалтын платформоо бизнес эрхлэгчдэд нээлттэй танилцууллаа. Энэхүү сургалтын платформоор дамжуулан бизнес эрхлэгчид 300 гаруй цахим сургалтаас сонгон суралцах боломжтой юм. Эрхэм бизнес эрхлэгч та “Эрдэм” цахим сургалтын платформын үнэгүй хичээлүүдэд хамрагдахыг хүсвэл erdem@khanbank.com хаяг руу бүртгүүлэх хүсэлтээ илгээгээрэй.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.158] 2025-10-01 15:43:19

90 онд буруу хүмүүс төрд гарсанаас нураагчыг авьяастай хийсэн. Хүний хөгжлөө гээчихсэн. Үүнээс чин аймшиги хэргүүд


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.