Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ

Aдмин / Эдийн засаг

СХД-ийн 19 дүгээр хороо, Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр мэдээлэл өгөв.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Батлан хамгаалах яамны захиалгаар 2019 онд тус 1.7 км замыг барьсан. Уг авто замыг барьж гүйцэтгэснээс хойш маш их хэмжээний эвдрэл гэмтэл гарсан тул хамтран ажиллаж, засвар хийх шаардлагатай талаар удаа дараа өргөдөл гаргасан боловч хариу ирүүлээгүй. Бид иргэдийн санал гомдлын дагуу байршилд ирээд ажиллахад уулын ус ихээр бууж, халиа тошин үүсэх нь замын эвдрэлд нөлөөлж байсан. Уг замд нөхөөс хийвэл буцаад хурдан эвдрэл үүсэх тул ирэх онд суурийг хүчитгэж, уулын ус зайлуулах шуудууг хамтад нь хийхээр төвлөж байна” гэв.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.