ХААН Банкны ЮнионПэй картын 5%-ийн буцаан олголттой аян эхэллээ

Aдмин / Эдийн засаг

ХААН Банк ЮнионПэй карт эзэмшигч харилцагчдадаа зориулан худалдан авалт бүрд буцаан олголт авах боломжтой “ЮнионПэйтэй ертөнцийг нээгээрэй” ээлжит урамшуулалт аянаа зарласныг дуулгахад таатай байна.

Та хэрэв гадагш аялахаар төлөвлөж байгаа бол, хурал уулзалт, аливаа арга хэмжээнд оролцохоор хилийн дээс алхах гэж байгаа бол 2025 оны 10-р сарын 1-31-ний хооронд ХААН Банкны ЮнионПэй картаараа олон улсын ПОС төхөөрөмжөөр хийсэн худалдан авалт бүрдээ үнийн дүнгийн 5%-ийг буцаан авах боломжтой.

Аяны ерөнхий нөхцөл:

  • Гүйлгээний дээд дүн: 4,000,000
  • Гүйлгээний доод дүн: 50,000
  • Аяны хугацаанд нэг харилцагчид буцаан олгох дээд дүн: 200,000
  • Аяны хугацаанд нэг харилцагчид буцаан олгох доод дүн: 2,500

Splendor Plus карт эзэмшигчдэд:

  • Гүйлгээний дээд дүн: 5,600,000
  • Гүйлгээний доод дүн: 50,000
  • Аяны хугацаанд нэг харилцагчид буцаан олгох дээд дүн: 280,000
  • Аяны хугацаанд нэг харилцагчид буцаан олгох доод дүн: 2,500

Буцаан олголтын мөнгө 2025 оны 11-р сарын 5-ны өдөр ХААН Банкны гүйлгээ хийсэн картын данс руу тань автоматаар шилжин орно. Жишээ нь та 10-р сарын 1-31-ний хооронд олон улсын ПОС дээр картаа уншуулан нийт 2,000,000 төгрөгийн худалдан авалт хийсэн бол 11-р сарын 5-нд таны данс руу 100,000 төгрөгийн буцаан олголт шилжин орох юм. Урамшуулал зөвхөн хувь хүний ЮнионПэй карт эзэмшигчид хамаарах тул байгууллагын картад үйлчлэхгүй. Мөн Монгол Улс болон БНХАУ-д ПОС төхөөрөмжид картаа уншуулан хийсэн худалдан авалт, түүнчлэн дотоод болон гадаадын онлайн худалдан авалт тус аянд хамрагдахгүй.

Харилцагч та өөрийн ЮнионПэй картыг Интернэт банк болон Khan Bank аппликэйшнээр дамжуулан хялбархан удирдах боломжтой. Тухайлбал карт захиалах, сунгах, нөхөн авах, идэвхжүүлэх, төлөв өөрчлөх, хуулга харах, ПИН код солих, блок гаргах зэрэг үйлчилгээг зайнаас авах боломжтой. Карт захиалах зааварчилгааг авах бол ЭНД дарна уу.

Буцаан олголтын урамшуулалт аян нь ХААН Банкны харилцагчдад олон улсын худалдан авалтыг илүү ойртуулж, санхүүгээ хэмнэх боломжийг санал болгож байна. ХААН Банктай хамт илүү олон боломжийг нээцгээе!

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.