ХХААХҮЯ: Гарал үүсэл тодорхойгүй, хугацаа хэтэрсэн импортын хүнсийг устгалд оруулав

Aдмин / Нүүр

ХХААХҮЯ-ны cалбарын хяналтын хэлтсээс “Импортын хүнсний бүтээгдэхүүний худалдаалалт-хяналт” арга хэмжээний хүрээнд БГД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М...” ХХК-д төлөвлөгөөт бус шалгалт хийжээ.

Энэ үеэр 51 нэр төрлийн 877,9 кг, 1264 ширхэг нийт 5,177,600 төгрөгийн үнэ бүхий гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошго стандартын шаардлага хангахгүй, хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын бус агуулахад хадгалж байсныг илрүүлсэн байна.

Улмаар Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу таван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, тухайн бүтээгдэхүүнийг устгалд оруулахаар шилжүүлсэн хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.