Дэлхийн Банкны “Зүүн Ази, Номхон далайн бүсийн Эдийн засгийн тойм” тайланг танилцуулна

2025 оны аравдугаар сарын 7-ны өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
-УИХ-ын Байнгын хороодын хурал болно.
09:00 цагт: Дэлхийн Банкны “Зүүн Ази, Номхон далайн бүсийн Эдийн засгийн тойм” тайланг олон нийтэд цахимаар танилцуулна.
11:00 цагт: “Бидний ус-Бидний ирээдүй” нээлттэй өдөрлөгийн хүрээнд Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд “Хаягдал ус ба ус дахин ашиглалт” сэдэв илтгэл тавина.
11:00 цагт: Эмийн үнийг ил тод мэдээлэх системийг Эрүүл мэндийн яаманд танилцуулна.
11:30 цагт: Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгож нэмэхийг шаардах жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
13:00 цагт: МУЭ-ийн гишүүн зураач Д.Тайванжаргалын “Үзэсгэлэнт 4 улирал” судалбар зургийн үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээнэ.
13:00 цагт: Японы Чиба технологийн их сургуулйинхан Монгол Улсын боловсролын хүртээмж, мэдээллийн технологийн чадавхыг дэмжих зорилгоор 800 ширхэг iPad-ийг үнэ төлбөргүй хандивлах ёслолын ажиллагааг Боловсролын яамны хурлын танхимд зохион байгуулна.
-Дэлхийн хөвөнгийн өдөр тохиож байна.
-Нийгмийн даатгалын ерөнхий газраас шимтгэл төлөгч аж ахуйн нэгж, байгууллагын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгоход хамтран ажиллах зорилготой “Итгэлцлийн аян” үргэлжилж байна.
Орон нутагт:
Архангай: Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн төв комиссын улсын үзлэг үргэлжилж байна.
Өвөрхангай: 2025 оны II ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна.
Баян-Өлгий: Засгийн газрын Бүсийн хөгжлийг дэмжих бодлого, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд Баруун бүсийн зөвлөгөө мэдээллийн цогц үйл ажиллагаа М.Хурманханы талбайд болно.
Дархан-Уул: МСБХ-ны дээд лигийн хүрээнд Улаанбаатар Амазонс-АОДЭ Винкс, Дархан Юнайтед-Ховд Шонхорууд багийн тоглолт “Дархан Юнайтед Арена”-д болно.
Завхан: “Living in Space” буюу “Сансарт амьдрахуй” агуулгын хүрээнд “Дэлхийн сансрын 7 хоног”-ийг тэмдэглэж байна.
Сэтгэгдэл