Г.Занданшатарын өмнөөс Ж.Энхбаяр “гал” барив

Aдмин / Нүүр

Талын нэг тарсан МАН-ынханыг эв зүйд нь оруулах хүн хэрэгтэй байна. Намын дотоод асуудал нь саарал байшингаасаа хальж, улс орны хэмжээнд хүрээ хаяагаа тэлж байна. Тэд ганц нэгээрээ гарч ирэн хэвлэлийнхэнд мэдээлэл өгч байсан бол өнөөдөр Ж.Энхбаяр, Д.Энхтүвшин тэргүүтэй УИХ дахь МАН-ын 35 гишүүнУИХ-ын дарга Д.Амарбаясгаланд ёс зүйн шаардлага бүхий албан бичиг хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Монголын ард түмний төлөөлөл. Энэ утгаараа төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах хүн ёс зүйн зөрчилгүй, өндөр туршлагатай, цэвэр хүн байх ёстой. Сүүлийн өдрүүдэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой ноцтой мэдээллүүд гарч байна. Монголын ард түмэн баялагтаа эзэн байхыг л хүсч байгаа. Байгалийн баялгийг улс орны хөгжлийн төлөө зориулагдаасай гэж хүсч байгаа. Энэ үзэл санааг хэрэгжүүлэхэд УИХ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, манлайлал үзүүлэх ёстой.

Иймээс МАН-ын 35 гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хулгай болон бусад авлига албан тушаалын хэргүүдээс нэрээ цэвэрлэтэл УИХ дарга гэх албан тушаалыг хаших эрхгүй гэж үзэж байна.

Монголын хууль шүүхийн байгууллагууд үүнд хамтарсан ажлын хэсэг гаргаж ажиллах хэрэгтэй. Ард түмэнд үүнийг тайлбарлах үүрэгтэй. Хууль хэрхэн шударга үйлчилдэг гэдгийг харуулах ёстой. Тиймээс УИХ дарга Д.Амарбаясгалан албан тушаалаасаа түдгэлзэж, хууль шүүхийн байгууллагаар шалгуулах ёстой гэсэн ёс зүйн шаардлагыг хүргүүлж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Товчхондоо, толгойгүй явж ирсэн МАН-ын талцал хуваагдалд Г.Занданшатарын талаас УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “гал” барьж буйгаараа энэ мэдэгдлээрээ харууллаа. Нүүрсний хулгайд нэр холбогдсон УИХ-ын даргыг нэрээ цэвэрлэ гэдэг нь хамгийн шударга шаардлага болж байна. Төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах хүн ёс зүйн зөрчилгүй, өндөр туршлагатай, цэвэр хүн байх шаардлагыг Д.Амарбаясгалан ч мөн хүлээн зөвшөөрөх цаг нь болжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.131.242.162] 2025-10-07 16:15:24

Зөв шаардлага байна. Амарбаясгалан албан тушаалаа түдгэлзээд шалгуулахад ву нь болохгүй байна вэ. Тэрэнтэй тэрэнгүй дэд дарга нар нь хурал удирдаад явах боломжтой шүү дээ. Засгийн газар нь огцорно уу байна уу энэ бол ард түмэнд хүртээлгүй зүйл болчихсон. Харин гагцхүү энэ нүүрснийхээ асуудлыг шийдэх нь бидэнд хамгийн их хамаатай зүйл болоод байна.

Зочин [202.9.40.180] 2025-10-07 16:05:28

Хүрэлсүхийн шунал тачаал

Шударга [203.23.199.2] 2025-10-07 14:45:35

Ард түмэн хэний зөвийг мэдэхээ байлаа Хуулийнхан, ерөнхийлөгч яагаад ажиллахгүй, хөдлөхгүй байна

Зочин [202.9.46.204] 2025-10-07 14:40:15

Буруугүй бол нүүр бардам шалгуул.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.