Эммануэл Макрон 48 цагийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилно

Aдмин / Нүүр

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дараагийн Ерөнхий сайдыг 48 цагийн дотор томилно гэж мэдэгдлээ.

Францад сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй хямрал нүүрлээд буй үед парламентын ээлжит бус сонгууль явуулахыг хууль тогтоогчдын дийлэнх нь эсэргүүцэж байгааг дурджээ.

Тус улсад сүүлийн хоёр жилийн хугацаанд томилогдсон тав дахь Ерөнхий сайд болсон Себастьен Лекорню Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг зарласнаасаа хэдхэн цагийн дараа буюу өнгөрсөн даваа гарагт өөрийгөө болон засгийн газраа огцруулах хүсэлтээ өгснөөр түүний засгийн газар орчин үеийн Францын түүхэнд хамгийн богино хугацаанд ажилласан засаг захиргаа болсон юм.

Гэвч Э.Макроны хүсэлтээр С.Лекорню хямралыг намжаахын тулд зүүний төвч болон барууны төвч үзэл баримтлагч улстөрчидтэй зөвлөлджээ.

“Депутатуудын дийлэнх нь парламентыг тараахыг эсэргүүцэж байна, тогтвортой байдлыг хангах боломж бий, 12 дугаар сарын 31 гэхэд төсвөө батлах боломжтой” гэж Елисейн ордон мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.