АТГ: Гэмт хэргийн шинжтэй 77 гомдол, мэдээллийг шалгав

Aдмин / Нүүр

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны есдүгээр сарын 29-нөөс 10 дугаа сарын 5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 77 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.

Түүнчлэн эрүүгийн 946 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 913 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар дөрвөн мөрдөгчийн мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүллээ хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.