Трамп Зеленскийд: "Бууж өгөхгүй бол Путин та нарыг устгана” гэжээ

Aдмин / Нүүр

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гарагт Цагаан ордонд болсон хурц, уур амьсгалтай уулзалтын үеэр Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленскийд дайныг зогсоох Оросын санал болгосон нөхцөлийг хүлээн авахыг шаарджээ. Трампын хэлснээр, хэрэв Киев үүнд зөвшөөрөхгүй бол Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украйныг бүрэн устгана гэж анхааруулсан байна.

The Financial Times сонины мэдээлснээр, уг уулзалт хэд хэдэн удаа хурц маргаан, халз мэтгэлцээн болж хувирсан бөгөөд Трамп байнга уурлаж, хатуу үг хэлж байсан гэж уулзалтад ойр эх сурвалжууд мэдэгджээ.

Мөн АНУ-ын ерөнхийлөгч Украйны фронтын шугамыг харуулсан газрын зургуудыг ширээн дээрээс шидэж, Зеленскийгээ Донбассыг бүхэлд нь Оросын талд өгөх ёстой хэмээн шахалт үзүүлсэн байна. Түүнчлэн тэрбээр өмнөх өдөр Путинтэй утсаар ярилцахдаа гаргасан байр сууриа дахин давтан, Оросын талын үзэл санааг баримталсан үгсийг хэд хэдэн удаа онцолжээ.

Европын нэгэн өндөр түвшний албан тушаалтны мэдээлснээр, Трамп уулзалтын үеэр Зеленскийд “Та нар энэ дайнд ялагдаж байна” хэмээн хэлээд, “Хэрэв Путин хүсвэл тэр Украйныг бүрэн устгах чадвартай” гэж анхааруулсан байна.

Уулзалт өндөрлөсний дараа “Зеленский туйлын сөрөг сэтгэгдэлтэй” байсан гэж нэгэн эх сурвалж онцолжээ. Тэрээр АНУ-ын байр суурьт гүнээ санаа зовниж, Европын холбооны удирдагчид “одоо өөдрөг хандлага багатай ч бодитой, прагматик байр суурь баримталж, дараагийн алхмуудаа төлөвлөж байна” хэмээн нэмж хэлсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.117] 2025-10-20 12:09:40

ЗХУ ын үед Украйн уруу их хөрөнгө зарж олон харамсмаар үйлдвэрүүдийг санхүүжүүлж байсан.Энэ байдлыг анхаарч Зеленский уян хатан бодлого явуулж чадаагүйгээр барахгүй Барууныг барьсан бодлогоо хэт яаран ил тодоор явуулсан. Бандераг Ардын баатар маягаар сурталчилсан,Фашизмыг далдуур дэмжсэн. Трамп ойлгогүй яахав дээ. Байн байн л нэг гуйлгачин орж ирээд мөнгө хөрөнгө нэхээд байвал хэн ч уцаарлана шүү дээ.Украйн асар их өрөнд орсон төлбөрийн чадвар нойл болсон хэзээ ч төлж чадахгүй.

Зочин [202.9.41.66] 2025-10-20 10:40:09

Хошного өвгөн


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.