Энэ оны өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 4-нд эхэлнэ

Энэ оны өвлийн элсэлтийн шалгалтын хуваарийг Боловсролын үнэлгээний төвөөс танилцуулжээ. Тус шалгалт ирэх арванхоёрдугаар сарын 4-ний өдөр 10:00 цагт монгол хэл бичгийн хичээлийн шалгалтаар эхлэх юм байна.
Улмаар тус өдөр үргэлжлүүлэн түүх, англи хэлний шалгалтыг зохион байгуулах юм. Харин арванхоёрдугаар сарын 5-нд хими, газарзүй, нийгэм судлал хичээлүүдийн шалгалт болох болох маргааш нь буюу 6-ны өдөр биологи, математик, орос хэлний хичээлийн шалгалттай байна.
Өвлийн элсэлтийн шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид оролцох боломжгүй гэдгийг БҮТ-өөс анхаарууллаа. Харин энэ оны зургаадугаар сар ба түүнээс өмнө ЕБС-ийг төгссөн их дээд сургуульд элсэх хүсэлтэй иргэд хамрагдах боломжтой байна.
Сэтгэгдэл