Нүхэн гарцын газар чөлөөлөлт үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг төмөр замтай огтлолцуулахгүйгээр шийдэх хүрээнд дөрвөн байршилд Нүхэн гарцын төслийг барьж байгуулахаар төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар “Таван шар”, төмөр замын 396-р гарам нүхэн гарцын нийт ажлын гүйцэтгэл 90 хувьтай үргэлжилж байна. Төмөр зам, авто замтай өөр түвшинд огтлолцох явган хүний гүүрэн гарцын зураг төслийн ажлыг боловсруулж магадлалаар батлуулахаар хүргүүлээд байна.
Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарцын газар чөлөөлөлтөд нийт 21 нэгж талбараас өртсөнөөс 18-ыг чөлөөлж, үлдсэн 3 нэгж талбар зөвшилцөх шатандаа хэрэгжиж байна. Тус байршлын нүхэн гарцын их биеийн төмөр бетон хийцлэл дуусч инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байгаа юм. Ирэх оны хавраас авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ.
“Гермес” төвийн урд, төмөр замын зоорины нүхэн гарц их биеийн бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд төмөр замын суурь бүтцийн доогуур түлхэх технологиор байрлуулж байна. Нийт 10 нэгж талбараас 4-ийг чөлөөлж, 6 нэгж талбар зөвшилцөх шатандаа байна.
Нарны зам, Их хүрээний гудамжны нүхэн гарцын загвар зургийг Хот байгуулалт, хотын стандартын газраар батлуулсан. Газар чөлөөлөлтийн хүрээнд 19 нэгж талбарт мэдэгдэх хуудас хүргүүлж, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулжээ.
Төмөр замыг авто замтай өөр түвшинд, нүхэн гарцын шийдлээр огтлолцох төслийг хэрэгжүүлснээр авто замын хөдөлгөөн саадгүй нэвтрэх нөхцөл бүрдэж, төмөр замын хаалттай гарам дээрх авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал бүрэн хангагдах юм.
Төслийн хүрээнд газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээ, авто болон явган зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн цогц ажлууд хийгдэх бөгөөд газар чөлөөлөлт бүрэн дууссаны дараа барилга угсралтын ажил эрчимжинэ.
Сэтгэгдэл
nnn [124.158.119.162] 2025-10-22 15:29:14
nuhen garts bish tumur zam deeguur n garts hiivel iluu ayulgui us togtohgui hyalbar bishuu. orbitin huns trade iin tend bas hiivel