Цоохор ирвэсийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна

Aдмин / Нүүр

Цоохор ирвэсийг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “Дэлхийн цоохор ирвэсийн өдөр” болгон зарлажээ. Энэ өдрийг дэлхийд нэн ховор цоохор ирвэсийн экологийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, хайрлан хамгаалах үйл хэргийг уриалах зорилгоор тэмдэглэдэг. Маш нууцлаг, үзэгдэх нь ховор цоохор ирвэсийн тоо толгойг нийт 4000 гаруй байдаг, үүнээс хамгийн олон буюу 2500 гаруй нь БНХАУ-д, харин Монголд 2020 оны судалгаагаар 1000 гаруй байгааг тогтоосноор ирвэсийн тоо толгойгоор дэлхийд хоёрт орж байна.

Монгол дахь цоохор ирвэсийн тархцын талбай 103,000 км/кв бөгөөд Монгол Алтай, Говь Алтай, Алтайн өвөр говь, Хөвсгөлийн уулс, Хангайн нуруунд харилцан адилгүй нягтшилтай тархжээ. Монгол Улс нь “Дэлхийн цоохор ирвэс, түүний экосистемийг хамгаалах” хөтөлбөрийн хүрээнд цоохор ирвэсийн судалгааг хийж дуусгасан анхны улс болсон юм.

Цоохор ирвэс нь өндөр уулын экосистемийн тогтвортой байдал, байгалийн тэнцвэрийг хадгалдаг. Ирвэстэй нутагт аргаль, янгир элбэг байдаг. Туурайтан амьтан олон байвал газрын гарц, бэлчээр, ус сайн байдаг тул эрүүл онгон дагшин нутгийг илтгэнэ. Нутгийн иргэд “өндөр уулын эзэн” хэмээн авгайлдаг цоохор ирвэс хад асгатай өндөр ууланд амьдардаг, хүн рүү дайрдаггүй аж. Биеийн урт 103-130 см, жин 23-41 кг, 10-13 насалдаг бөгөөд 14 метр хүртэл хол үсрэх чадвартай. Эрийг нь гэнд, эмийг гинс, нялх төлийг нь гүем гэдэг. Аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллоно. Түүнийг “Улаан ном”-д бүртгэж, агнахыг хуулиар хориглосон билээ.

Цоохор ирвэс дэлхийн 12 улсад байдаг аж.


Сэтгэгдэл

Зочин [188.162.254.48] 2025-10-23 12:31:04

Монгол улсад ирвэс хамгаалах хэрэггуй, амь насаа алдана!!!!!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.