Нийт нутгийн 46 хувьд цастай байна

Aдмин / Нүүр

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нийт нутгийн 46 хувьд цастай байна гэв.

Увсын Хяргас, Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Ренчинлхүмбэд 10–20 см, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэд 26 см, бусад нутгаар 0-10 см хүртэл зузаан цастай байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар -11.5...-1.1 градусаар хүйтэн, хур тунадас ихэнх нутгаар дунджийн орчим болон Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар дунджаас бага оров.

Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ.

МАА–н үйлдвэрлэлд хадлан тэжээл, хужир шүү бэлтгэж нөөцлөх, мал оторлуулах зэрэг мал өвөлжилтийн бэлтгэл хангах ажлууд үргэлжлэн хийгдэж байгааг цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.