Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ.
Дээжийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Усны газрын итгэмжлэгдсэн лабораторид шинжилсэн байна.
Тус №956, 957, 958, 959 тоот сорилтын дугаартай дээжүүдэд хими, нян судлалын шинжилгээний шинжлэгдсэн үзүүлэлтүүдийн дүнгээр Баянзүрхийн гүүр орчимд химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн үзүүлэлт стандартын шалгуураас 2,8 дахин их гарчээ.
Мөн биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч нь 2,6 дахин их гарсан нь “Усан орчны чанарын үзүүлэлт MNS 4586:2024” стандартын шаардлага хангахгүй байна гэсэн хариу гарав. Иймд иргэдийг Туул голын уснаас болгоомжтой хэрэглэхийг анхаарууллаа.










.jpg)















































.jpg)







Сэтгэгдэл