16 настай охины хэрэгт холбогдуулан Э.Г, Э.Н нарыг яллагдагчаар татаж, сар цагдан хорихоор болжээ Админ Админ1 мин
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 24-ний өдөр Э.Г, Э.Н нарыг 16 настай охины амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг хэлэлцжээ.
Тодруулбал, тус шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Г-г бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон”
Э.Н-г “эс үйлдэхүй”-ээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон” гэдэг үндэслэлээр хандсан байна.
Ингээд яллагдагч Э.Г, Э.Н нар нь хүнд ангиллын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан цагдан хорих үндэслэл байгаа болох нь прокуророос танилцуулсан баримтуудаар нотлогдож, 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.































































Сэтгэгдэл
зочин [66.181.184.9] 2025-10-29 14:28:13
Цаазын ялыг сэргээгээч ээ, хуулиа чангатгаач ээ. Өөрөөр охид, эмэгтэйчүүд амь насаа алдсаар байх уу?
Зочин [202.9.47.85] 2025-10-27 09:15:59
Энэ хэзээ гарсан хэрэг вэ?
Зочин [59.153.115.105] 2025-10-26 22:55:25
Цоожны ба хаалганы худалдагч нар хахууль авч, дурын хүмүүст орон сууцны айлуудын түлхүүрүүдийг өгч байна. Хүмүүс орон сууцны эзэнгүй айлуудаар хууль бусаар орж, хулгай хийж байна. Монголын цагдаа нар орон сууцаар дагнасан хулгайчдын эсрэг юу ч хийхгүй байна. Тиймээс цоожны ба хаалганы худалдагч нар ба тэдгээрийн гэр бүлүүд нь тэрбумтнууд болсон. Цоожны ба хаалганы худалдагч нарын хууль бусаар олсон мөнгийг олж илрүүлэн, хураан авч, тэднийг гянданд хорьцгоо!
иргэн [103.57.92.249] 2025-10-26 14:44:11
Ээж нь сайн хөөцөлдөөгүй бол ингээд гадуур үлдэх байж дээ, Цэгцгүй бусармаг нийгэм юм даа
Зочин [202.131.243.195] 2025-10-27 14:17:23
Хэрвээ энэ 2 хүүхэд алуулсан бол яах байсан юм бэ........... Алуурчин нь хил гараад л зугтаад явна. Насанд хүрээгүй охин хүүхдийг хаагуур, хэнтэй, хэзээ яваад байгааг нь харж хандах нь аав, ээжийн үүрэг үү энэ 2 хүүхдийн үүрэг үү..... Заавал энэ 2 хүүхдийг хамжигч, дэмжигч болгоод үхсэн хүн амилах уу. Алуурчны гараас өөрийгөө эрсдэлд оруулан байж цагдаад мэдэгдсэн нь тэгээд буруудах уу.... Хэрэг мөрдөн байцаалт, шүүх, прокуророор хянагдаад, хэлэлцэгдээд явж байхад хэт нэг талыг барьсан зураг үзүүлж нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх нь тэгээд хэнд хэрэгтэй юм бэ.... Шударга үнэн гэж байгаа бол энэ 2 хүүхэд буруугүй .......
Иргэн [103.57.94.174] 2025-10-26 13:35:20
ХОРИЛОО,ТАВИЛАА Л БОЛНО БИЗ