УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдана
УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн Даваа гарагт тов ёсоор хуралддаг. Тэгвэл өнөөдөр МАН болон АН-ын бүлэг 10.00 цагаас Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатар болон Их Эзэн Чингис хаан танхимд хуралдахаар товлогджээ. Мөн ХҮН намын зөвлөл тов ёсоор хуралдана.
Намын бүлгүүд энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх зарим хуулийн төсөл болон цаг үеийн асуудлуудыг авч хэлэлцэнэ. Тодруулбал, энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
·Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай /үргэлжилнэ/
· Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын гишүүд 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
·“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/















































.jpg)


















Сэтгэгдэл