YouTube жилийн хугацаанд хөгжмийн салбарт 8 тэрбум ам.доллар зарцуулжээ

Aдмин / Нүүр

2024 оны долоодугаар сараас энэ оны зургаадугаар сарын хооронд хөгжмийн салбарт 8 тэрбум гаруй доллар төлсөн болохоо YouTube жилийн тайландаа дурджээ.

YouTube-ийн хөгжмийн салбарын тэргүүн Лайор Коэн "Зар сурталчилгаа, захиалагчдын давхар хөдөлгүүр бүрэн хүчин чадлаар ажиллаж байна" гэв. Ийм хэмжээний мөнгө нь уран бүтээлчид, дуу зохиогчид, хэвлэн нийтлэгчдийн хүчирхэг платформыг бүтээх тогтвортой дэвшлийн үзүүлэлт гэдгийг ч тэр хэлэв.

Тус тайланд дурдсанаар, YouTube-ийн орлогын хос платформ загварын ачаар 2025 онд асар их өсөлттэй байх төлөвтэй байна. Видео байршуулах үйлчилгээ нь дэлхий даяар Music болон Premium-ийг 125 сая захиалагч, мөн сар бүр хөгжмийн видеог үздэг 2 тэрбум гаруй бүртгэлтэй хэрэглэгчтэй болжээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.