Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт 55 вагон АИ-92 автобензин байна

Aдмин / Эдийн засаг

2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн Улаанбаатар хотын бүх шатахуун түгээх станцад (ШТС) АИ-92 автобензинийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ.

2025 оны аравдугаар сарын 28-ны өглөөний байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт 55 вагон АИ-92 автобензин байршиж байна.

Улаанбаатар хотод:

Хот дотор – 5 вагон

Толгойт өртөөнд буулгахаар ирсэн – 19 вагон

Аршаант өртөөнд – 6 вагон

Нийтдээ 30 вагон буюу 3,000 тонн АИ-92 бензин Улаанбаатар хотын хэрэгцээнд хүргэгдэхээр байна.

Орон нутагт:

Дархан хотод – 5 вагон

Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн – 20 вагон, үүнээс

Эрдэнэт хот руу – 10 вагон

Сайншанд хот руу – 5 вагон

Мөн өнөөдөр 16:00 цагт ОХУ-ын Наушкийн өртөөнөөс 36 вагон АИ-92 автобензин, 29 вагон дизель түлш буюу нийт 65 вагон шатахуун хөдөлж, шөнөдөө Сүхбаатар боомтоор орж ирэхээр байна.

Иймд Улаанбаатар хотын түгжрэл дунд шатахуун түгээх станцуудыг цэнэглэхээр зорчиж буй түгээлтийн автомашинд зай тавьж, өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хамтран ажиллахыг хүсье гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл

иргэн [66.181.187.54] 2025-10-28 11:24:26

Огт нөөцгүй байсан юм байна, Ингэж их орж ирж байхад хагас сар тамлаж байна,Үнэхээр Орос хоригт ороод экспорт хайж байгаа үед яаралтай хангалттай татаад чөлөөтэй хязгааргүй банкийг дүүргээд өгвөл дугааргүй болно, Худлаа тоогоор тоглоод байвал хэцүү, Хятад бензин үнэтэйг мэдэж байгаа байх аа,Болохоо байсан үед авдаг юм шүү,Оросоос татаад бай,Зогссон зогсоогүй бүх машины банкийг уриалан дүүргүүл, Ингэж дугааргүй болно,Улсын нөөцөө шавхаж шинээр шатахууныг соль Сайд аа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.