Турк улсад 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Туркийн баруун хэсгийн Баликешир мужид Даваа гаригийн орой 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, 19 хүн гэмтэж бэртээд буйг тус улсын эрх баригчид өнөөдөр мэдээллээ. Гэмтлийн ихэнх нь сандарч тэвдсэн хүмүүс өндрөөс үсэрснээс үүдэлтэй гэдгийг Эрүүл мэндийн сайд Кемал Мемисоглу хэлэв. 19 хүний 15 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Харин Дотоод хэргийн сайд Али Ерликаяагийн мэдэгдсэнээр газар хөдлөлтийн дараа онцгой байдлынхан иргэдээс 504 дуудлага хүлээн авчээ. Эндээс тухайлбал, 25 нь байшин барилга нурсан дуудлага байв. Дуудлага тус бүрийг алдалгүй авч, үнэлж байна.
Нурж сүйдсэн барилгууд руу орохгүй байхыг иргэдэд зөвлөж буй. Тиймээс оршин суучдын олонх нь гадаа хоног төөрүүлсэн бөгөөд сургууль, сүмүүдийг олон нийтийн зориулалтаар ашиглахаар нээгээд байна.
Газар хөдлөлтийн голомт газрын гүнд 5.99 км-т байсан ба ойролцоох Истанбул, Бурса, Измир мужуудад ч чичиргээ нь мэдрэгдсэн байна. Түүнчлэн Истанбулын нисэх онгоцны буудал болон Сабиха Гокчен нисэх буудлуудын үйл ажилагааг түр хугацаанд зогсоожээ.
ЭХ СУРВАЛЖ: XINHUA










.jpg)
.jpg)



































.jpg)


















Сэтгэгдэл