Голомт банк агаарын бохирдлыг бууруулахад ЧДЗДТГ-тай хамтран ажиллана

Aдмин / Эдийн засаг

Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд болон “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын дагуу нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд Чингэлтэй Дүүргийн Засаг Даргын Тамгын газар, Эко Сквер Энержи ХХК-тай хамтран ажиллаж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах агаарын бохирдлын түвшин өндөртэй бүсийн 300 айл өрхөд Эко Сквер Энержи ХХК-ийн “air to air heat pump” буюу агаар-агаарын дулааны насосыг суурилуулах бөгөөд Голомт банк үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж, агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах юм.

Төхөөрөмжийн тухай

Уг төхөөрөмж нь цахилгаан халаалтаас гурав дахин бага эрчим хүч зарцуулахаас гадна 30м2-40м2 сууцыг өвлийн улиралд гадна агаараас дулаан нэвтрүүлэх болон зуны улиралд хөргөх хүчин чадал бүхий технологийн шийдэлтэй. Тус төхөөрөмжийг суурилуулснаар айл өрхүүдэд сайжруулсан түлш, нүүрс, мод гэх мэт түлшний зардлыг халах, утааг үүсгэгч голлох хүчин зүйлсийн агаарт үзүүлэх нөлөөллийг багасгах буюу нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулалтыг бууруулах зэрэг ач холбогдолтой юм.

Бид нийгэмд ээлтэй, сайн сайхныг санхүүжүүлэхэд дөхөм болж, ирээдүйд үр өгөөж өгөх аливаа төсөл хөтөлбөрүүдийг тогтмол дэмжиж ажилладаг бөгөөд олон улсын болон үндэсний хэмжээний Тогтвортой хөгжлийн зорилтуудын дагуу үйл ажиллагаагаа явуулж, банк санхүүгийн салбараа манлайлан ажиллаж байна.

Дэлхийн жишиг-Монголын банк


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.105] 2025-10-31 22:43:13

Голомт банкны эзэн Баясгалангийн даалгавраар хар хувцастай хүмүүс 1990-ээд оны үед Ардын банкны ажилтнуудыг ажлын байран дээр нь буугаар сүрдүүлж, улмаар Голомт банк нь улсын Ардын банкыг авсан. Тухайн үед Ардчилсан нам Засгийн эрхэнд гарсан байсан учраас Баясгалан сагсуурсан бололтой.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.