Замын-Үүд өртөөнд 45 вагонцистерн АИ-92 автобензин орж ирээд байна
                                                                                                2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 92 вагон АИ-92 автобензин байна.
Үүнээс нийт 46 вагон нь буулгалтын өртөөнүүдэд байрлаад байна. Үүнд:
•Сүхбаатар өртөө – 5 вагон /Толгойт өртөө рүү буулгах зориулалттай/
•Дархан-1 өртөө – 5 вагон
•Дархан-2 өртөө – 2 вагон
•Рашаант өртөө – 8 вагон
•Толгойт өртөө – 12 вагон
•Улаанбаатар өртөө – 19 вагон
Мөн Сүхбаатар өртөөнөөс хөдлөж, буулгалтын өртөөд рүү чиглэж буй 41 вагон замд байна.
•Улаанбаатар өртөө рүү – 2 вагон
•Толгойт өртөө рүү – 39 вагон
Замын-Үүд өртөөнд 45 вагонцистерн АИ-92 төрлийн автобензин орж ирээд байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлллээ.






                    



.jpg)





















































Сэтгэгдэл
Зочин [66.181.183.238] 2025-11-04 14:48:54
Колонкуудаа ажиллуулаачээ