ХААН Банкны ЮнионПэй картаараа онлайн худалдаа хийхэд 5%-ийн буцаан олголттой
Хэрвээ та ХААН Банканд ЮнионПэй карт эзэмшдэг бол наашаа анхаарлаа хандуулаарай. Эрхэм харилцагч та бүхэн 2025 оны 11-р сарын 1-30-ны хооронд Монгол Улс болон БНХАУ-аас бусад улсын онлайн худалдааны вэбсайтаас худалдан авалт хийх бүрдээ үнийн дүнгийнхээ 5%-ийг буцаан авах боломжтой боллоо.
Урамшууллын буцаан олголтын мөнгө 2025 оны 12-р сарын 5-ны өдөр ХААН Банкны гүйлгээ хийсэн картын данс руу автоматаар шилжин орно. Жишээлбэл, харилцагч 11-р сарын 1-30-ны хооронд олон улсын вэбсайтаас нийт 2,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий онлайн худалдан авалт хийсэн бол 12-р сарын 5-нд таны данс руу 100,000 төгрөг шилжин орно гэсэн үг юм.
Аяны ерөнхий нөхцөл:
- Гүйлгээний дээд дүн: 4,000,000₮
- Гүйлгээний доод дүн: 50,000₮
- Аяны хугацаанд нэг харилцагчид буцаан олгох дээд дүн: 200,000₮
- Аяны хугацаанд нэг харилцагчид буцаан олгох доод дүн: 2,500₮
SplendorPlus карт эзэмшигчдэд:
- Гүйлгээний дээд дүн: 5,600,000₮
- Гүйлгээний доод дүн: 50,000₮
- Аяны хугацаанд нэг харилцагчид буцаан олгох дээд дүн: 280,000₮
- Аяны хугацаанд нэг харилцагчид буцаан олгох доод дүн: 2,500₮
Энэхүү урамшуулал нь зөвхөн хувь хүний ЮнионПэй карт эзэмшигчид хамаарах бөгөөд байгууллагын картад үйлчлэхгүйг анхаарна уу. Үүнээс гадна та онлайн худалдан авалт хийхдээ тухайн картаа ХААН Банкных мөн эсэх, картан дээр UnionPay гэсэн тэмдэглэгээ байгаа эсэхийг дахин нэг нягтлаарай.
ХААН Банкны картууд хамгийн их урамшуулалтай. Хэрвээ та картаа захиалж амжаагүй байгаа бол ЭНД дарж ЮнионПэй карт захиалах зааварчилгаатай танилцаарай.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк







.jpg)


























.jpg)






























Сэтгэгдэл
Зочин [59.153.115.105] 2025-11-05 18:05:16
Монголын арилжааны банкууд дансны тоогоор хоорондоо өрсөлдөөд байдаг, уг нь банкин дахь нийт активын хэмжээгээр өрсөлдмөөр юм.