“Эрдэнэс тавантолгой” хк 11 дүгээр сард 2.4 сая тонн нүүрс борлуулж, 3.4 сая тонн нүүрс ачлаа

Aдмин / Эдийн засаг

2025 онд нүүрсний зах зээл уналттай, борлуулалт, экспортын хэмжээ буурсан ч “Эрдэнэс Тавантолгой” ХК зах зээлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн, борлуулалтыг идэвхжүүлэх, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 2025 оны 11 дүгээр сард энэ оны хамгийн өндөр борлуулалтыг хийж, компанийн түүхэн дэх хамгийн өндөр ачилт хийлээ.

Биржийн арилжааг идэвхжүүлж 2025 оны 11 дүгээр сард 28 удаагийн арилжааг амжилттай хийж 178.7 сая ам.долларын үнэ бүхий 2.47 сая тонн нүүрс борлууллаа. Борлуулсан нүүрсний 67%-ийг 1/3 коксжих нүүрс, 26%-ийг эрчим хүчний нүүрс, 7%-ийг баяжуулсан нүүрс тус тус эзэлж байна.

Компани нүүрсийг сорчлон борлуулахгүй байх бодлого баримталж 2025 оны долоодугаар сараас хойш хатуу коксжих нүүрс борлуулаагүй бөгөөд хагас коксжих болон эрчим хүчний нүүрсийг түлхүү борлуулж байна.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдсанаас хойш 15 жилийн хугацаанд уурхайн сарын ачилтын түүхэн амжилтыг 2025 оны 11 дүгээр сард 3.39 сая тонн болгож өмнөх үзүүлэлтээс 8.3 хувиар өсгөлөө. Уурхай ачилтыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор тухайн сард нэмүү өртөг шингэсэн хил нөхцөлөөр биржээр арилжаалсан 1.29 сая тонн нүүрс экспортолсон нь биржийн арилжаа эхэлсэн 2023 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.