Б.Мөнхтамир: Хувь хүнийхээ карьераа хөөж, улс төрийн ажилдаа анхаарахыг хүсэж байна
Засгийн газар өнгөрсөн долоо хоногт ээлжит бус хуралдаанаараа зарим төрийн өмчит компанид хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэний дагуу Ерөнхий сайд Г.Занданшатар тодорхой компаниудын удирдлагад хариуцлага тооцох чиглэл өгсөн. Тухайлбал,
“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг чөлөөлөх чиглэл өгсөн бөгөөд энэ нь тасалбар борлуулалт, онгоцны нойтон түрээс болон онгоцны худалдан авалттай холбоотой санхүүгийн асуудлууд үүссэнтэй холбоотой гэж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд мэдээлсэн билээ.
Б.Мөнхтамир уг шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлээд, сүүлийн сар гаруйн хугацаанд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө ТУЗ-д гаргасан болохоо онцлов.
Тэрбээр мөн “Ямар нэг бүлэглэл надад дарамт шахалт үзүүлээгүй, зөвхөн ажлаа шударгаар хийж буй хүмүүсийг буруутгаж болохгүй. Би дараагийн карьерын боломжуудыг харгалзан, бодлогын түвшинд ажиллах сонирхолтойгоор ажлаа өгч байна.
МИАТ хувьцаат компани болсноос хойш би хамгийн урт хугацаанд ажилласан бөгөөд цаашдаа хувь хүнийхээ карьераа хөөж, улс төрийн ажилдаа анхаарахыг хүсэж байна. Өнөөдөр Ерөнхий сайдтай энэ асуудлаар бус, өөр ажил хэргийн хүрээнд уулзсан” гэв.


































































Сэтгэгдэл
монгол [66.181.187.111] 2025-12-01 19:07:30
МИАТ ИРСЭН ЗАМААРАА ӨӨРӨӨ ЯВАХ БОЛЖ ДЭЭ ХӨӨРХИЙ,