ХААН Банк нийгмийн хариуцлагаар манлайлагч байгууллагаар 4 дэх удаагаа шалгарлаа

Aдмин / Эдийн засаг

Монгол дахь Америкийн худалдааны танхим (AmCham)-аас жил бүр зохион байгуулдаг "CSR Awards Night" арга хэмжээний үеэр "CSR Leadership" шагнал буюу “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага”-аар ХААН Банкийг 4 дэх удаагаа шалгаруулан өргөмжиллөө. Шагналыг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанган ХААН Банкны Стратеги хариуцсан дэд захирал Ю.Төрмөнхөд гардуулсан юм.

“AmCham CSR Award” шагнал нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудын нийгмийн хариуцлагын болон тогтвортой хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн шилдгийг шалгаруулж, урамшуулдаг нэр хүндтэй шагнал юм.

ХААН Банк нь НҮБ-ын “Даян Дэлхийн Гэрээ”, “Тогтвортой санхүүжилтийн зарчмууд” зэрэг олон улсын болон үндэсний чухал зорилтуудтай үйл ажиллагаагаа бүрэн уялдуулан ажилладаг цөөн байгууллагын нэг билээ. Энэ зарчимд тулгуурлан 2007 онд компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк санг байгуулсан бөгөөд өнгөрсөн 18 жилийн хугацаанд тус сангаар дамжуулан нийт 536 төсөл, хөтөлбөрийг 27.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, олон мянган хүний амьдралд эерэг өөрчлөлт болон нийгэм, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар байна.

2025 онд хэрэгжсэн онцлох нийгмийн хариуцлагын төсөл бол Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн санаачилга, ХААН Банкны 5 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Багийн бага сургууль” төсөл юм. Монгол орны алслагдсан бүс нутаг буюу Увс аймгийн Давст сумын Боршоо боомт, Ховд аймгийн Үенч сумын хилийн отрядад тус бүр 75 хүүхдийн багтаамжтай, орчин үеийн бүрэн тоноглолтой сургууль, цэцэрлэгийн цогцолборыг хүлээлгэн өгөөд байна. Түүнчлэн Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг баг болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багт барьж буй бага сургуулиудыг барих ажлыг санхүүжүүлж буй.

Мөн 2025 онд ХААН Банк сангаас эрүүл мэнд, боловсрол, эмэгтэйчүүдийн хөгжил, байгаль орчин, спорт зэрэг салбар бүрд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдүүдийг амжилттай хэрэгжүүлснээс "Хавдрын эсрэг үндэсний аян", "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян", "ХААН Банкны ой", орон даяар 2,000 гаруй хүүхдийг хамруулсан ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр” зэрэг санаачилгууд хэдийнэ бодит үр дүнгээ өгч, олон нийтийн талархлыг хүлээгээд байна.

ХААН Банк цаашид Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын бодлогоо өргөжүүлж, байгаль орчин, эдийн засаг, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг улам бататган, Монгол Улсад төдийгүй бүс нутагтаа сайн жишээг түгээх зорилт тавин ажиллаж байна.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.