ХААН Банк “Шилдэг нээлттэй хувьцаат компани”, “Онцлох бүтээгдэхүүн” шагналын эзнээр тодорлоо

Aдмин / Эдийн засаг

Монголын хөрөнгийн зах зээлийн шилдгийн шилдгийг тодруулан өргөмжилдөг “Grand Bull Awards 2025” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2025 оны 12-р сарын 11-ний үдэш болж, ХААН Банк “Шилдэг нээлттэй хувьцаат компани”, “Онцлох бүтээгдэхүүн” гэсэн хоёр нэр хүндтэй шагналын эзнээр тодорлоо.

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар 2013 оноос “Grand Bull Awards” шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн компаниуд, зах зээлийн мэргэжлийн оролцогчдоос шилдгүүдээ шалгаруулдаг уламжлал тогтоод буй. Энэ жилийн хувьд хөрөнгийн зах зээл дээр мэргэжлийн үйлчилгээ явуулдаг байгууллагууд болон үнэт цаас гаргагчдыг 17 номинациар өрсөлдүүлж, шилдгийн шилдгийг шалгаруулсан юм.

Хөрөнгийн зах зээл дэх тогтвортой өсөлт, арилжааны идэвхтэй оролцоогоороо ХААН Банк энэ жил “Шилдэг нээлттэй хувьцаат компани” шагналыг хүртлээ. ХААН Банкны хувьцаа биржийн нийт арилжааны дүнгийн 30 орчим хувийг дангаараа бүрдүүлж, Монголын хөрөнгийн биржийн I ангиллын компаниудыг тогтмол тэргүүлсээр байна. Мөн сүүлийн гурван жилийн хугацаанд ХААН Банк дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчдаас 1.1 тэрбум гаруй ам.долларын эх үүсвэр татан төвлөрүүлж, аж ахуйн нэгжүүдийг урт хугацаанд дэмжих санхүүжилтийн чадавхаа нэмэгдүүллээ.

Мөн “Онцлох бүтээгдэхүүн” шагналын эзнээр ХААН Банкны ногоон бонд шалгарсан ба уг бүтээгдэхүүний андеррайтераар “БиДиСЕК ҮЦК” ХК ажилласан билээ. Ногоон санхүүжилтийн хүрээнд ХААН Банк “Ногоон бонд 1” болон “Ногоон бонд 2”-оор нийтдээ 183 харилцагчид 102.67 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагааг дэмжив. Тодруулбал, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эрчим хүчний хэмнэлттэй барилга, сэргээгдэх эрчим хүчний шийдэл, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл, тогтвортой хөдөө аж ахуй болон карбон бууруулах чиглэлийн төслүүдийг санхүүжүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг банкны түвшинд бодитоор ахиуллаа. Ногоон бондоос гадна ХААН Банк 2024 онд нийгмийн бонд, 2025 онд жендэр бондыг Монголын хөрөнгийн зах зээлд анхлан гаргасан билээ.

Мөн ХААН Банк 2.5 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээгээр Монголын хамгийн том хувьцаат компани болж, Лондонгийн хөрөнгийн биржийн FTSE Russell индекст багтсан Монголын анхны хувьцаат компани болсон нь улс орны хөрөнгийн зах зээлийн нэр хүндийг олон улсад ахиулсан чухал үйл явдал боллоо.

Энэхүү амжилт нь нийт харилцагчид, хамтран ажиллагч түншүүд, чин сэтгэл, үнэт зүтгэлээрээ үлгэрлэн ажиллаж буй ажилтнуудын маань дэмжлэгтэй салшгүй холбоотой билээ. Амжилт бүрийг бидэнтэй хамт бүтээж ирсэн та бүхэнд гүн талархал илэрхийлье.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.