Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Өнөөдөр Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, эдийн засгийг зохицуулахтай холбоотой 200 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэвч иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулж, өмчийн халдашгүй байдлыг хангасан, аж ахуйн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах, эдийн засгийн эрх чөлөөг хангах зарчмыг тогтоосон хууль байхгүй байна. Түүнчлэн, гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, хориглосон 40 гаруй хууль үйлчилж байна.
Олон улсын туршлагаас харахад иргэн, хуулийн этгээд аж ахуйн үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхэлж, ашиг олох, төрийн зүгээс хувийн хэвшилтэй зөвлөлдөх тогтолцоог бүрдүүлж, хууль тогтоомж, аливаа шийдвэр гаргалтад олон талын оролцоог хангаж, саналыг сонсох, аж ахуйн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх нь хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд эерэг нөлөө үзүүлдэг байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулах, аж ахуйн үйл ажиллагаанд төрийн оролцоог бууруулах зорилгоор Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнийг дагаж холбогдох бусад есөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөлд;
-Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн эдийн засгийн эрх чөлөөг хангах зарчмуудыг тусгасан.
-Төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахтай холбоотой нөхцөлүүдийг заасан.
-Төрийн байгууллага, албан тушаалтанд хориглох үйл ажиллагааг тусгасан.
-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх механизм буюу Эдийн засгийн бодлогын зөвлөлийн эрх зүйн статусыг бий болгож, чиг үүргийг тодорхой болгосон.
-Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах голлох асуудлыг тусгасан:
Дагалдах бусад хуулийн төслөөр зарим салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хориглосон, хязгаарласан зохицуулалтуудыг арилгахаар тусгажээ.














.jpg)

































.png)













Сэтгэгдэл
Muugii [172.58.164.80] 2025-12-15 14:59:22
Tatvar niigmiin daatgal bolon tatvar meduuleegui nuusan orlogiig il bolguul huuliin hariutdlagaas chuluuluhgui shuu!!! Umnu ni yalaa 2 ch huuli garj novshnuud orlogoo huuli esniih bolgoj avsan shuu….