Яармаг, Сонгино орчимд -44 градус, бусад хэсгээр -35 градус хүйтэн хоножээ
асны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн станц харуулуудын мэдээгээр нийт нутгийн 80 хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Сэлэнгийн Бугантад 36.0 см, Зэлтэрт 29.0 см, Орхонд 26.0 см, Зүүнбүрэнд 25.0 см, Увсын Хяргас 28.0 см, Ховдын Үенч, Алтай, Завханы Тэс, Увсын Малчин, Сэлэнгийн Хүдэр, Ерөө, Хушаат, Баянгол, Дархан-Уулын Шарын гол, Дархан, Орхон, Хонгор, Төв аймгийн Угтаалцайдамд 20.0-24.0 см, бусад нутгаар 1.0-18.0 см цасан бүрхүүлтэй байна.

Хур тунадас: Өнгөрсөн хоногт төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын ихэнх хэсгээр 0.0-2.6 мм цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр ихэнх нутгаар 3-14 градусаар хүйтэрч, Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Орхон, Хэрлэн голын хөндийгөөр -31…-37 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -24...-30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9...-14 градус, бусад нутгаар -19…-24 градус хүйтэн байв.

Хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 4-10 градусаар хүйтний эрч чангарч Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр -47...-52 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Байдраг, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -41...-46 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -23...-28 градус, бусад нутгаар -31...-36 градус хүйтэн хоносон байна.

Салхи: Нутгийн хойд хэсгээр секундэд 3-8 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэв.

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр хотын ихэнх хэсгээр 0.0 мм цас орсон. Бусад хугацаанд цас ороогүй. Салхи баруун хойноос секундэд 1-6 метр. Өчигдөр өдөр -24 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -44 градус, бусад хэсгээр -35 градус хүйтэн хоносон байна.



































































Сэтгэгдэл